Уншиж байна ...

Офицеруудын ордноос Тэрэлж рүү иргэдэд үйлчилж байсан автобусыг өнөөдрөөс явуулахаа больжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Тэрэлж болон Скай ресорт чиглэлд нэмэлтээр нийтийн тээврийн автобус явуулж эхэлж байв.

Гэвч Офицеруудын ордноос Тэрэлж хооронд иргэдэд үйлчилж байсан дунд оврын Х:22 "Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж" чиглэлийн автобус нь зорчигчийн урсгал багатай, Х:4 чиглэлтэй давхцал үүссэн тул өнөөдрөөс/2025.02.04/ зогсоожээ.

Иймд иргэд Х:4 "Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлэхийг НТБГ-аас зөвлөлөө.

Иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх автобус явуулах эсэхийг санал асуулгаар шийдвэрлэсэн билээ.