Уншиж байна ...

Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, Бямба гарагаас автобус явуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах тусгай маршрут, хугацаа, төлбөрийн талаар энэ сарын 15-наас санал авч эхэлсэн билээ.

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Харин автобусны үнийн хувьд 1,000 төгрөг, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэжээ.

Бямба гараг буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс Сүхбаатарын талбайгаас Скай ресорт, Офицеруудын ордноос Тэрэлж рүү нийтийн тээврийн автобус явуулахаар төлөвлөж байгааг НЗДТГ-аас мэдээллээ.

зураг
 

 

зураг