Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах тусгай маршрут, хугацаа, төлбөрийн талаар НЗДТГ-аас санал авч эхэлжээ.
Иргэд https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7 хуудсаар орж саналаа өгч, дэмжвэл эдгээр амралт, жуулчны бааз руу автобус үйлчилгээнд явах аж.
Улаанбаатарт өдөр бүр агаарын бохирдол ихсэж, өнөөдөр/2024.12.16/ өглөөний байдлаар гэхэд Нэгдүгээр хороолол, Толгойт, Баруун 4 зам, МҮОНРТ, Яармаг, Дамбадаржаа орчимд агаар их бохирдолтой байна. Тиймээс сурагчдын амралтаар иргэдийг автобусаар тээвэрлэж, цэвэр агаарт гаргах түр зуурын шийдэлд хүрэх бололтой.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!