Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ сурагчдын амралт эхлэхээр иргэдийг цэвэр агаартай, ой мод бүхий хэсэгт хүргэх нийтийн тээврийн маршрут гаргаж, санал авч эхлээд буй.
Санал асуулгын Танд аль маршрут тохиромжтой байна вэ? асуултад дараах зургаан сонголтыг оруулжээ.
Эдгээрээс цанын бааз, зарим амралтын газрын үнийн мэдээллийг судлахад:
Тэрэлж дэх Жигүүр гэр бүлийн амралт
“TINY HOUSE” зочны өрөө, гал тогоотой, дээд давхартаа хоёр ортой , дотроо 00, душ, паар болон шалны халаалттай. Нэг хоногийн-410,000-310,000 төгрөг.
Ажлын өдрийн хямдрал: “Гэр бүлийн байшин” 310,000-210,000 төгрөг, дөрвөн ортой “Цомцог гэр” 280,000-180,000 төгрөг болж хямдардаг байна.
Тус амралтын газар нь хотын төвөөс 46 километрийн зайд Чингис уулын өвөрт, Тэрэлж байгалийн цогцолборт газарт байрладаг.
Хандгайт “My house” амралтын газар
Дөрвөн ортой, душ, 00-той байшин нэг өдрийн 350,000-400,000 төгрөгийн үнэтэй. Амралтын газар нь Хандгайтын зуслангийн зам дагуу хотын төвөөс 18 км зайд оршдог.
Богдхан уул, Жаргалантын ам, Чингис Хааны Хүрээ цогцолбор
2-8 хүний багтаамжтай монгол гэр нэг өдрийн 200,000-350,000 төгрөгийн үнэтэй байна.
Скай ресорт цанын бааз
Ажлын өдөр гурван цагийн турш цанаар гулгахад том хүн 45,000, хүүхэд 40,000 төгрөг бол амралтын өдөр том хүн 60,000, хүүхэд 55,000 төгрөгийн төлбөртэй байна.
Дээрх нэр бүхий амралтын газар, цанын бааз руу нийтийн тээврийн автобус явуулахаар шийдчихвэл хамгийн багаар тооцоолоход 45,000- 180,000 төгрөг зарцуулж цэвэр агаарт гарах нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!