Индэр    
2025 оны 2 сарын 4
Зураг
Судлаач проф.

Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ

Зураг

Монгол-Францын түншлэлийн тухай миний бие ингэж бичиж байсан даа. Түншлэлийн олон үе шат дамжаагүй, гэхдээ хамгийн өвөрмөц, бас дээд түвшний түншлэлийн харилцаа тогтоосон нь Франц билээ. 2023 он бол Монгол-Францын харилцааны түүхнээ шинэ эрин үеийг нээсэн түүхэн тэмдэглэлт жил мөн. Түүхнээ анх удаа Францын Ерөнхийлөгч Монголд Төрийн айлчлал хийсэн, ердөө хэдхэн сарын дараа Монгол Төрийн тэргүүн анх удаа Францад Төрийн айлчлал хийсэн. “Төрийн айлчлал” гэдгээр түүхнээ анх удаа юм. Ингэж айлчлахдаа монголчууд бид эрхэм тэр улсыг хэн бэ гэдэгтээ хариулт ч өгсөн, бас биднийгээ тэд маань хэн гэж үздэг бол гэдэгт бид хариултаа ч авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “итгэлт түнш, чухал гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн бол ноён Э.Макрон хариуд нь биднийг “онцгой түнш” хэмээн нэрлэсэн. 2025 онд бид Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосныхоо нэгэн жарны ойг (60 жил) тэмдэглэнэ.

2025 онд Монгол Улс, БНФУ-ын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа албан ёсоор эрх зүйн хувьд баталгаажиж, тэр үед Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэсэн байхаар төсөөлж уриалж байна. Хэрэв тэгж чадвал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний (5-уулаа цөмийн зэвсэг ба технологитой) дотроос анхныхтай нь тийм том төсөл хэрэгжүүлсэн, Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний анхны том гүрний бодит хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулсан түүх бичигдэж эхэлнэ! 

Франц хэн бэ гэдэгт хариулт. НҮБ-дээ “P5” (“байнгын 5”), тэр ойлгомжтой. Европын Холбооны чирэгч локомотив, хамгийн хүчирхэг том улс нь. Цөмийн том гүрэн. Хэрэв Монгол, Франц хоёр стратегийн онцгой чухал салбарт (цөмийн эрчим хүчний түүхий эдийн олборлолт-эхний шатанд) хамтын ажиллагаа хөгжүүлж бэхжүүлж чадвал Францын араас жагсан Монголд хөрөнгө оруулах Европын Холбооны ба бусад улс орнуудыг (Францад итгэгдэж чадсан Монгол!) төсөөлөөд үз дээ. Эхлэл зөв бол энэ нь цаашаа явж өгнө. Даяаршсан, мэдээлэлжсэн, хавтгайрсан дэлхийд болохгүй биш болох бүтэх ирээдүй харагдаж байна!

Дээрх гурван абзац бол өмнөх нийтлэлд бичигдсэн гол санаа. Эргээд дахин нэг тольдъё. 2023 оны 5 дугаар сард Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалын дүнгээр гаргасан “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Хамтарсан тунхаглал”-ын нэг чухал заалт болох “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана” гэсэндээ хүрэх эрх зүйн актаа бид тун саяхан байгуулаад авлаа.  

зураг
 

2023 ондоо биш гэхэд Дипломат харилцаа тогтоосныхоо нэгэн жарны ойн жил болох энэ 2025 онд энэ том ажлын цаана гарч чадлаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбогдуулан францын хэвлэлд манай улсын талаар нэг ёсны бүүм дэгдлээ. Хоёр талын харилцаанд айлчлалууд хэрэгжиж л байдаг, Төрийн тэргүүн харилцан айлчлах явдал түгээмэл. Айлчлалын баримт бичгүүд ярайдаг. Ёслол талаасаа сүрлэг. Тэр үе тэгсхийгээд өнгөрдөг бол харин 2023 оны хоёр айлчлал жинхэнэ бодит үр дүндээ хүрлээ гэсэн санаагаар францын хэвлэлүүд бичсэнээс ганц нэгийг эшлэе.

Эшлэхээсээ өмнө бас монголчууддаа хэлж зөвлөж санаа өгмөөр зүйл байна. Монголын, монголчууд бидний “пиар”-ын үе нэгэнт өнгөрсөн. Монголыг Ази дахь ардчиллын үлгэр жишээ, хос шилжилт хийсэн, хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг гэсэн тэрхүү экзотик үе дуусч (дэндүү удлаа, гучин хэдэн жил тэгж алдаршив-зохиогч), одоо ажил хэрэгч түнш мөн үү, биш үү гэдэг сорилтын өмнө бид ирчхээд байна.

Франц хэмээх энэ түншийн бодит сонирхол Монголд юу вэ, юу байж болох вэ, тэрхүү бодит сонирхлыг нь хоёр талаасаа хамтран хэрхэн хангах вэ гэдэгт монголчууд сийрэг ухаанаар хандаж чадлаа, үнэхээр XXI зууны хөгжил дэвшлийг монголчууд хүсэж байна гэдгийн нотолгоог би сорилт гэж нэрлэх санаатай.

Тэр тухайд л францчууд Монголыг олж харж үнэлжээ гэдэг санааг би хэлээд байна. Орано Майнинг групптэй байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг Францын өдөр тутмын гол гол хэвлэлүүд ингэж мэдээлж дүгнэжээ:

AFP агентлаг: Францын “Орано” групп ураны асар том орд ашиглах, Парисын өөрийнх нь тодорхойлсноор бол “Эрчим хүчний бие даасан байдлыг нь бэхжүүлэх, сайжруулах”, “түүхэн” гэрээг энэ Баасан гарагт Улаанбаатар хотноо Монголтой байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНФУ-д хийсэн Төрийн айлчлалаас хойш хүлээгдэж байсан энэхүү гэрээ ийнхүү байгуулагдсан нь хоёр талын харилцаа маш сайн байгаагийн илрэл гэж үзэж байна.

Эдийн засгийн бодлого бичдэг “Les Echos” сонин: Монгол дахь тэрхүү уурхай нь жилд 2500 тонн уран олборлох ба энэ нь Францын цөмийн энергийн салбарын хэрэглээний 4/1 тэнцэх хэмжээ бөгөөд Монголд олборлосон уранаар боловсруулсан түлш нь зөвхөн Францад бус, Францын АЦС-тай, “Орано”-гийн бусад үйлчлүүлэгч нарт ч нэгэн адил нийлүүлэгдэх болно.

Францын өдөр тутмын “Le Figaro” сонин: “Орано”-гийн геологичдын нээсэн уг орд нь Монгол Улсыг ураны нөөцөөрөө дэлхийд 10-т орууллаа. Цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед Монголтой байгуулсан энэхүү гэрээ нь “Орано”-д олон улсын зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх боломж олгож байгаа бөгөөд “Орано” нь төслийн хугацаанд өөрийн хөрөнгөөс 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Удаан үргэлжилсэн хэлэлцээний үр дүн болох энэхүү гэрээнд гарын үсэг зурсан явдал нь уран нийлүүлэлтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр зорьж буй “Орано”-д цэвэр агаар лугаа амин чухал юм.

La Tribune” сонин: Францын атомын цахилгаан станцуудад чухал ач холбогдолтой ураны томоохон уурхайг ашиглах гэрээнд Францын групп Зүүн Азийн улстай гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь 90% нь төрийн мэдэлд байдаг Францын “Орано”-гийн хувьд атомын цахилгаан станцуудыг түлшээр найдвартай хангахад чухал ач холбогдолтой. Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас Пүрэв гарагт нийтэлсэн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, цөмийн цахилгаан эрчим хүч 2025 онд дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10 хувьд хүрч дээд амжилт тогтооно. Газар зүйн хувьд цөмийн эрчим хүчний хэрэглээ АНУ, Франц зэрэг орнуудаас Хятад руу шилжиж нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. 2023 оны байдлаар дэлхийд 30 гаруй улсад 410 гаруй реактор ажиллаж байв. 2022 онд “Орано” нь Канад, Казахстан, Нигерээс 7500 тонн уран олборложээ.

“Le monde” сонин: Энэ нэгдүгээр сарын 17-ны Баасан гарагт Францын “Орано” (хуучнаар “Арева”) групп Улаанбаатар хотноо гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь Францын цөмийн эрчим хүчний станцуудыг түлшээр найдвартай хангахад чухал холбогдолтой. Франц-Монголын хамтарсан энэхүү төслийг “Орано” болон Монголын төрийн өмчит “МонАтом” компанийн хамтарсан “Бадрах энержи” компани олон жилийн турш хөгжүүлж ирсэн бөлгөө гэжээ.

зураг
 

Энэчлэн олон эшлэл авч болох авч азнаад дүгнэлт хэсэг рүүгээ оръё.

  1. Монгол-Францын харилцааны стратегийн төсөл–Ураны салбарт хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг Францын хэвлэл мэдээллийн сувгууд өргөн мэдээлж нийтэлсэн нь тэрхүү гэрээний хүлээлт Францын төр-засаг, олон нийтийн дунд, тэр ч байтугай олон улсын анхаарлын төвд ихээхэн өндөр байсныг илтгэх болов уу. 2023 оны хоёр Тэргүүн нарын харилцан айлчлалаас хойш хүлээлт үүсгээд байжээ.
  2. Өнгөрсөн жил хагасын хугацаанд Монгол-Францын харилцааны түвшин эрчтэй өрнөж урагшилсны үр дүн нь энэхүү Гэрээ боллоо. Энэ гэрээ Монгол-Францын хамтын ажиллагааны түвшин ба агуулгыг олон улсад тодорхойллоо.  
  3. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод биетэй бодитой маш том бүтээн байгуулалт гараан дээрээ ирлээ. Маш том гэдэг нь түнш Франц нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүдээс (5-уулаа албан ёсоор цөмийн зэвсэг ба цөмийн технологитой) анхных нь ийм том стратегийн бүтээн байгуулалтад оролцох болсныг тэгж нэрлэж байна.
  4. Манай улсад хийгдэх Гадаадын хөрөнгө оруулалтад өгөх түлхэц, нийгэм-эдийн засгийн үр өгөөж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэвэр (“ногоон”) эрчим хүчний ханган нийлүүлэлтэд хувь нэмрээ оруулахад геополитик, геостратеги, геоэдийн засгийн ач холбогдол бүхий төсөл гараан дээрээ ирлээ.

Иймд эхлүүлэн буй Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээний үр дүнтэй, хэлбэрэлтгүй, амжилттай хэрэгжилтэд хоёр талын (ялангуяа Монголын) холбогдох бүх шатны байгууллага, хүн ард, иргэний нийгмүүд нягт хамтран ажиллаж, үр дүнг нь хамгийн түрүүн монголчууд бид хүртэх нь маш чухал байна! Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
,Иргэн [202.55.188.120] 2025/2/6
Сайн тархи угаагч юмаа. Гэхдээ Франц улсад бол хожоотой юм бна гэж ойлгогдлоо. Харин МУ бол гэрээ гэдэг цаасан малгай өмссөнөөс цаашгүй. Үүний нотолгоо нь Францын уран олборлогч Ораног хөөж гаргасан Нигери улс шд. Үүнийг юу гэж тайлбарлах вэ Баярхүү гуай. Монголчуудыгаа дэндүү мунхаг гээд итгэчихсэн, доромжлоод бх шиг. Орано манайхтай бгуулсан гэрээнд нь 20 жилд 5 тэрбум долларын ашиг олно ч гэх шиг. Энэ тэгээд ашиг мөн үү. Мөн байгал орчин, газрын гүний ус унд маань эргэлт буцалтгүй хүхрийн хүчил болон цацраг идэвх радийд хордож сөнөнө. Тэгээд дараа нь цөмийн түлшний хаягдлаа манайд оруулж ирж булах бий дээ. МУ эргэж нөхөгдөхгүй газрын гүний баялагаа боловсруулалгүй, маш хямдаар экспортолсноор огт хөгжөөгүй, дээр нь өр зээл нь улам нэмэгдсээр, харин импортлогч урд хөрш улам хөгжсөөр. Одоо Франц нэмэгдэж бна. Казахстан хөгжиж бна гэдэг. Гэхдээ тэнд замаас нь цавчаа хийдэг хулгайчууд бхгүй. Харин баялагаа түүхийгээр нь биш боловсруулж гаргаад маш сайн үнэ хүргэж чаддаг. Үүнд л ялгаа нь
0 | 0 Хариулах
Баярхүү [66.181.186.173] 2025/2/5
Монголыг сөнөхөд энэ ямарч update байхгүй, худлаа гоонж эрвээйвхэй зангиа шахсан шуналтай өвөө ИХ ЮМ ХИЙЖ бгаа даа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2025/2/5
Улс төрийн янхан барууны хөлсний тролл Монгочуудын тархи угааж худлаа хуцахаа болио.Монголд гадаадаас хувьдаа авилгал авч баяжсан хулгайч нэг өдөр шударга шүүлтэнд алга болох цаг ирэх байлгүй.
1 | 1 Хариулах
Zochin [108.147.92.83] 2025/2/5
Уранаа 3.,4н цахилгаан станцаар.тулахгүй юм бол Монголд ямар ч ашиггүй.Вид зэс.нүүрс.жонш төмрийн хүдэр хангалттай олборлож гадагшаа гаргаад ТОГЛОГЧ болсон нь хаана байна
4 | 0 Хариулах
,Иргэн [202.55.188.120] 2025/2/6
Тийм шүү. Манайд дор хаяж 3 Атомын Цах.н Станц барьж өгөх гэрээ хийх ёстой. Гэрээгээ дахиж өөрчил МАНгаруудаа. Хамаг байгал усаа хордуулах гэрээг 20 жилд 5 тэрбум доллар олох гэрээ хийчихлээ гээд сайрхаад элийрээд бгаам даа. Францчуудын тэр баярлаж бгааг. Сонин болгон нь шахам цаад утгаараа ялалт бгуулчихлаа гэж бичээд бх шиг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.250] 2025/2/5
Баярхүү агаа, дараа хүүхэд тээж төрүүлэх талаар бичээрэй, хихихи.
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
ТОСГОНЫ ТЭНЭГ БИЧСЭН ЮМ ШИГ Л УМШИГДАХ ЮМ ДАА! ГЭХДЭЭ БУСАД ТЭНЭГҮҮД НЬ БИЧСЭНИЙГ НЬ УМШААД ЭНҮҮГЭЭРЭЭ ИХ БАХАРХДАГ ГЭСЭН ШҮҮ! МАНАЙ ЭНЭ АРИУН ШУДАРГААРАА БОЛ ӨДИЙД МЕККАД ЭЛЧИН ХИЙГЭЭД ЧААЖЭЭХ ЁСТОЙ ХҮН ГЭЖ ЯРЬДАГ ГЭСЭН! ЯМАР Ч БАЙСАН ОРОСЫН ПУУЖИН ДУУССАНЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД Л МЭДСЭН ХҮН ДЭЭ!
2 | 0 Хариулах
Нацагдорж [66.181.161.9] 2025/2/4
Ураныг эсэргүүцэж бга нөхдүүд дандаа хөлсний троллууд бдг. Оросууд Монголын барааг импортлоход 45% - 60% н татвартай, Хятад уул уурхайн бүтээгдэхүүнээс бусад нь мөн л 35% - 60% тэгээд ийм жижиг дотоодын зах зээлтэй орон угаасаа томрох, хөгжих боломжгүй. Уран бидний хувьд эдийн засгаа солонгоруулах ГАНЦ БОЛОМЖ
1 | 3 Хариулах
Зочин [202.179.24.210] 2025/2/4
Эдийн засгаа солонгоруулна! Арай л уянгалахымаа ! Эх орноо сүйрүүлэхийг зөвшөөрсөн бүхэн хөлсний гэнээ. Хэзээ ч хэнд ч хөлсөөр худалдагдаж байсангүй. Эх орноо сэглүүлэхийг эсэргүүцэгч байнаа их мэдэгчээ. Уран уххаас илүү тархиа ухвал бүр илүү хөгжинө. Даанч тархигүй учир ингэж солиорхоос өөр юу чадах билээ хахаха
4 | 0 Хариулах
Зочин [126.22.9.118] 2025/2/4
Нутаг усаа сэглүүлж хордуулах гэрээ хийчээд байхад бидэнд ашигтай гээл чичрээ шаагаад байхымаа. Урвагч лалрууд бүр айж ичихээ больжээ!
4 | 1 Хариулах
Зочин [103.212.163.248] 2025/2/4
Ус үзэгү гуталаа тайлах уул үзэгү хормой шуух гэгчээр ингэж хий хөөрцөглөх ямар хэрэг байнаа өгөр өвгөөн
4 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.71] 2025/2/4
Энэ өвгөн толгойндоо яг сумтай 😭😭😭
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.208] 2025/2/4
Манай Монголын уран аягүй ухаалагаа. Оросууд хулгайгаар олборлохоор хоргүй болчдог. Оросоос бусад нь олборлох гэхээр л хортой болоод хувирчдаг.. ха ха
1 | 2 Хариулах
Зочин [202.55.188.123] 2025/2/4
Урвагч, тархи угаах гэж үзэж байна уу. Ураны талаар юу мэддэг болоод энэ хүн дугараад байгаа вэ. Мөнгө аваад бичиж байгаа биз.
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
НААД ХҮН ЧИНЬ ХООЛ БОЛОВСРУУЛАХ СИСТЕМИЙН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ШАТ ХОШНОГО БАЯРАА БОЛЧИХООД ШААЖУУГАА ЦАРАЙ НЬ!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.14] 2025/2/4
Ураан олборлох гэж ундныхаа усруу хор шахуулч хаад тоглогч гэж хуцдаг тэнэг чи урвагч урааны гэрээг цуцал лецензүүдийг хаа хууль бус олбролт хийгээд бүхэл аймаг до говь хордоод дуусч бна
4 | 2 Хариулах
Яана даа [202.126.89.128] 2025/2/4
Баярхүү худалч нөхөрл дөө. Оролцохгүй юмгүй нөхөр. Та зүгээр хол явж амьдар.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.62] 2025/2/4
Ийм зөнөгүүдийг бүү сонсоо.
5 | 1 Хариулах
Mongol [202.55.188.37] 2025/2/4
Demii yumaar oroldood togloom ni bolood l duusna hogshin ovgonii shunal ni baragdaagvi baijdee. hoorhii mongold hvn mal amidrah gazar bhgvi bolnoo hulgai avilgal hvn chanargvi ene bvhnees bolj mongol delhiid vnegvidej bna
3 | 0 Хариулах
Зочин [118.103.63.130] 2025/2/4
Тоглогч биш тоглоом болоод дуусна
6 | 1 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/2/4
Хөгшинч ораногоос тэтгэвэр авах нь найдвартай болчлоо гэх бүлээ сайн чирээрээ хүү охиноо заавал ажилдаг оруулаарай ораногоос өөр хүсэх сайн сайхан бхгүй
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/4
ЗА ТОГЛОГЧ ЭНЭЭ ТЭРЭЭ СҮР СҮР ЮМ ХУЦАХ ЯАХАВ, МӨРӨӨРӨӨ ГАНЦ СТАНЦ БАРИАД ӨӨРСДИЙХӨӨ ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАЖ ЧАДВАЛ БАРАВ
5 | 1 Хариулах
Зочин [103.57.94.190] 2025/2/4
Монголд уран олборлоно гэдэг монголыг дэлхийд тоглогч болгоод оруулж ирж байгаа явдал мөн шүү. Цаашдаа атомын цахилгаан станц баригдах болтугай
3 | 4 Хариулах
Яана даа [202.126.89.128] 2025/2/4
Ийм хүмүүс бгаа цагт тоглогч болно гэдэг цаашаа шүү. Уранаас гадна удирдлага зөв бж тоглох бх.
2 | 0 Хариулах
Зочин [133.1.254.39] 2025/2/4
Монголд уран олборлохыг дэмжиж байгаа хүмүүсийн ихэнх нь учраа мэдэхгүй гэнэн тэнэгүүд. Цөөнх нь шийдчихсэн, худалдагдсан троллууд болон урвагчид байгаа.
5 | 4 Хариулах
Зочин [103.212.119.72] 2025/2/4
Манай энэ барууныхан, Америкт бол охиноо, эхнэрээ ч хэрэглүүлнэ.
4 | 3 Хариулах
Зочин [59.153.112.208] 2025/2/4
Чиний эхнэр чинь Оросуудад цувруулан хийлгэж нус нулимасандаа холилдсон хирнээ л өмдөө татаад -Спасиба гэнэ биз тэ.? кк
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/2/4
Худ худ хошгируулж байгаад л цөлмөөд гараад явна юун цөмийн цахилгаан станц, Монголд цөмийн цахилгаан станц бариад ашигаа өгөх үү
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.11] 2025/2/4
ХЭН БАРИНА ГЭЭД БАЙГААН МОНГОЛД ЦАХ СТАНЦ БАРИНА ГЭЖ ХЭН Ч АМЛААГҮЙ ШҮҮ ЗӨВХӨН УРАН ОЛБОРЛОНО ТЭРИЙГЭЭ УРАГШАА ЗАРНА ХЯТАДУУД ОЛОН АТОМЫН ЦАХ СТАНЦ БАРЬЖ БАЙГАА ТЭДЭНД УРАН ХЭРЭГТЭЙ
5 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
ШҮД БАЯРХҮҮ СУДЛААД ОНХ ШААВ!
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.106] 2025/2/4
Дэлхийн том тоглогч болно гэжаагаад л шахах юмаа үхэр монголчууд ч бас тодрох дуртай
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Хөдөөний иргэд нэгдэж барууны дээрэмчдийг газар нутгаасаа хөөж чаддаг мундаг юм. Хотын оркууд утаа түгжрэл ядуурлынхаа эсрэг нэгдэж чаддаггүй арчаагүй оркууд.
1 | 2 Хариулах
Зочин [103.57.94.190] 2025/2/4
Хөөж байдаг тэнэг нь тэр зэрэг байхгүй юу
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
ДАРГАД ТААРУУЛЖ ДОЛЬ ТАЬ ЮМ БИЧЭЭД ЭЛЧИН БОЛЧИХ САНААТАЙ ИХ ЭДЭЭ ЭНЭ ШҮД!
5 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
ДОЛЬ ТАЛЬ...
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
ГАНЦ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ҮГҮҮЛЭЛГҮЙ ШҮД БАЯРХҮҮГИЙН ДОНГОСОХ НЬ ЗЕЛЕНЬСКИЙТЭЙ АДИЛХАН БОЛЖЭЭ!
4 | 1 Хариулах
1 [202.131.238.26] 2025/2/4
Энэ нөхөр наль наль гээд хэтэрхий нуршуу, ойлгомжтгүй бичлэгтэй. Ерөнхийдөө л судлаачийн өнцгөөс биш эрх баригчийн юу гэж хэлж байгаад тааруулж бичиж явдаг нөхөр
2 | 0 Хариулах
ккк [184.22.79.119] 2025/2/4
Зангарагтай өргөн хүрээг хамарсан дүн шинжилгээтэй нийтлэл уншихсан! Дан хөгийн юм нийтлэх юм! Чадалтай тоймчид байгаа да! Бас нэл алдаа шг болон утгын?! Редактор ажиллуулаачээ!
2 | 0 Хариулах
ккк [184.22.79.119] 2025/2/4
Эхлээд заавал өөрийгөө тодотгох нь үнэнхүү инээдтэй ба цаад зорилгоо ил гаргаад тавьчих юм ккз Бас гадаадад аялж яваа балай авгай шиг зургаа дундуур нь хийнэ ккк одоо болио дэндүү хоцрогдож чадалтай нийтлэгч нар зөндөө бн!!
4 | 0 Хариулах
Зочин [202.179.24.176] 2025/2/4
Zasgaas mongo awaad huuran mehelsen zuil yariad senhuurleed bdag huniig ajilaas in halmaar yum
1 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2025/2/4
за энэ солиот өвгөний амыг барихгүй бол бүр болохоо байлаа шүү. эсэргүүний үлдэгдлийн нийтлэлүүдийг нийтлэхээ болиочээ!!!!!
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.112] 2025/2/4
ДААНЧ ОРОС ХЯТАД ЦООХОР ДЭЭЛТИЙГ ШҮТДЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ООРКУУД МОНГОЛД УРАН ОЛБОРЛОВОЛ 2 ТОЛГОЙ, 5 ХӨЛТЭЙ ХУРГА ИШИГ ТӨРНӨ. ХАРИН ОРОС ХЯТАДАД УРАН ОЛБОРЛОВОЛ ЯАХ Ч ҮГҮЙ ГЭЭД ИТГЭЧИХСЭН БАЙГАА. ХХХАХАХА. ТЭД НАР БАС 2012 ОНД ДЭЛХИЙ СҮЙРНЭ ГЭДЭГТ ИТГЭСЭН.
9 | 2 Хариулах
Зочин [202.126.89.11] 2025/2/4
МАРДАЙД ОРОСУУД УРАН ОЛБОРЛОХООР ЯАХЧ ГҮЙ БАЙДАГ ФРАНЦ УРАН ОЛБОРЛОХООР УЛСААРАА СҮЙРДЭГ ГЭЖ Л ЧААГААД БАЙГАА ГАРУУД ДАА ОРОСУУД ОЛБОРЛОХООР Л ХОРГҮЙ БОЛЧДОГ ЮМ БАЙХ ХАХАХА
8 | 3 Хариулах
Zochin [108.147.92.83] 2025/2/5
Оросууд уран олборлохоор манай ишиг хурганууд нь сэргэлэн цовоо гүйлдээдэл.хэ2
1 | 0 Хариулах
Яана даа [202.126.89.128] 2025/2/4
Уран чамд ахад нь
0 | 1 Хариулах
,Иргэн [202.55.188.120] 2025/2/6
Соц үед Мардайн ураныг ном ёсоор нь хаалттай, хүн амьтныг нэвтрүүлдэггүй харуул манаатай бүс болгоод ашиглаж бсан юм.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/2/4
Ураны эсрэг ярьсан хүн болгон монголын дайсан мөн шүү
8 | 3 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/4
Чи ч ялгаагүй. Монголчууд бие биендээ л дайсагнаж чадна, харин гадаадуудад бол пялдаг. Баян эрчүүдийг хооронд нь харьцуулсан янханууд шиг л байх юм. Орос, Хятадаараа талцдаг байсан бол одоо бас Франц ах нэмэгдэж орлоо. Хадаасаа ч хийж чаддаггүй монголчуудад наад уран чинь огт хүртээлгүй. Өндөр хөгжилтэй орнууд ирээдүйгээ бодоод эх орныхоо ашигт малтмалыг хамгийн сүүлд л ухдаг.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Франц улс Нигерт 50 жил уран олборлож Нигер улсын ард иргэд улам ядуурч дүүрэн хорт хавдарын өвчлөлтэй болсон учраас Нигер улсын ард түмэн Францын Орано компанийг нутгаас хөөж гаргасан. Харин манайх урьж авчираад уран ухна гээд сууж байдаг ичмээр үү? Франц улс өөрөө европ доо ураны нөөцөөр толгой цохьдог.
3 | 7 Хариулах
Зочин [103.57.94.190] 2025/2/4
23 онд нигерт цэргийн дэглэм засгийн эрх авсиймаа тэднар өмнө хийсэн гэрээнүүдээ нулимаад өөрснөө байгалийн баялгаа эзэмшинэ гээд гадны компаниудаас мөнгө нэхсэн тэгээд л ораног хөөж гаргасан юмшд. Мэдэхгүй байж худлаа хуцаад байх юм.
4 | 3 Хариулах
Яана даа [202.126.89.128] 2025/2/4
Чамд тэгэж хэлээ юү
0 | 1 Хариулах
Зочин [138.199.21.211] 2025/2/4
ХАЛТАЙСАН ХӨДӨӨНИЙ НОВШНУУД ХОТЫГ БУЗАРЛАСАН НОВШНУУД ХӨДӨӨРҮҮГЭЭ ЗАЙЛНА ШҮҮ ТАНАР НОВШНУУДААС БОЛЖ УТААТАЙ БОЛСОНШҮҮ
1 | 0
Зочин [124.158.107.45] 2025/2/4
ҮХСЭН ЭЛЦЭГИЙН ЧИНЬ " ТОГЛОГЧ" . ХЭДЭН ЗУУН САЯ ТН НҮҮРС ГАРГААД "ТОГЛОГЧ " БОЛСОН НЬ ХААНА БГА ЮМ .ХЯТАДЫН ХЭЛСЭН ҮНЭЭР ӨГӨХӨӨС ЦААШГҮЙ ХЭВТЭЖ.
1 | 0 Хариулах
Зочин [172.59.186.58] 2025/2/4
Toglogch boloh gj baital 2008 ond neg tsoohor deeltei hulgar garch ireed samarchihsan odoo boltol balag ni duusaagvi bn
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.106] 2025/2/4
Худлаа онхолдоод, Франц Африкийн уран олборлодог улсууддаа барьж өгөхгүй яагаав. Казахстанд хүртэл барьж өгөөгүй байна.
5 | 1 Хариулах
Зочин [103.57.94.190] 2025/2/4
Хаана барьж өгнө гэсэн байна. Угаасаа барьж өгнө гээгүй шүү уран олборлоно л гэж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.106] 2025/2/4
Тоглогч ч болохгүй шүү. Өөрсдөө ашиглаж чадахгүй хэвтэж ямар юмны тоглогч. Франц бол харин тоглогч мөн шүү.
1 | 0 Хариулах
Иргэн [202.21.116.66] 2025/2/4
Байгаа юм аа хүнд зүгээр өгч байж санаа амардаг хүмүүсийг МОНГОЛ гэнэ.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.74] 2025/2/4
Хурай хурай хурай!!!
1 | 2 Хариулах