Индэр    
2025 оны 4 сарын 23
Зураг
Судлаач проф.

Долгион бид хоёр

Редакцын бус нийтлэл
Зураг

Хорвоо ямар өчүүхэн, хүмүүний нас яасан богино юм бэ? Хэлэх ч үг алга. Хайрт үеэл ах маань тэнгэрийн орныг ийм хурдан зорих гэж дээ? Яг 70 насныхаа босгон дээр. "Монголын рок-поп урлагийн загалмайлсан эцэг" гэдэг алдрыг хүлээдэг ах минь шүү дээ!

Тэгэхдээ би энд арай өөр сэдэв хөндөн, гэгээн дурсамж, гэгээлэг дүр төрхийг нь гаргахыг хичээе. Олон зүйл бичиж болох авч ганц нэгхэн гэгээлэг үйлсээс нь дор буулгая.

“Сайн хүн” гэж хэн бэ гэдэгт олон л хариулт байж таарна. Миний хувьд жинхэнэ “Сайн хүн” бол Долгион маань юм. Илүү дутуу ааш авиргүй, ердөө байгаагаараа, миний мэдэхийн л, хүүхэд байхын л Долгион гэж ийм хүн байсансан. Гэнэн цайлган, шулуун шударга, илүү дутуу зангүй, нуух хаах, хадгалах муу санаагүй, тэгсэн мөртлөө гүдэсхэн, юу ч гэмээр юм бэ дээ. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас бид их ойр өссөн торнисон, хүн болж эрийн цээнд хүрсэн, бас хамтдаа ахмад хижээл насаа туулсан. Бид бол Архангайн Тариатын удам судар. Долгион бол бүр аав ээжээрээ хуучны Далайчойнхор Вангийн хошууны удамтай. Миний аавын удам нь одоогийн Булган аймгийн Намнан-Сэлэнгэ хавь руу яваад өгнө.

зураг
 

Улаанбаатарын унаган хөвгүүд, ёстой 1 дүгээр 40 мянгатын довон дээр өссөн анхны үеийнхэн (1960-аад он), шинэ Монголын сэхээтний хоёр дахь үеийн сэхээтнүүд гэе дээ, өөрсдийгөө. Долгионы нэртэй сэтгүүлч явсныг хүмүүс мэддэггүй тул ганцхан баримт дэлгэе. Нам-төрийн удирдагч Цэдэнбалын хараанд өртсөн сэтгүүлч явж билээ.

1980 оны дурсамж. Улс орон даяар ээлжит цэрэг татлага явагдаж байлаа. Би МРТУХ-ны Радиогийн гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редакцын Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцад орчуулагчаар ажиллаж байв. Цэрэг татлагаас чөлөөлөгддөг дээд газрын тогтоолтой гэж дарга нар маань айлдсан болохоор цэрэгт явчихна чинээ даан ч санаагүй. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг уг нь цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг тогтоол ч байх нь байсан юм билээ. Гэтэл Долгион бид хоёрыг МРТУХ-ноос шинэ цэргийн карантинд татаад аваад ирлээ. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг нөгөө лут тогтоолын ачаар Долгион маань хэд хоногийн дараа гэнэт суллагдаад алга боллоо. Учир нь юу байв гэвэл Цэдэнбал даргын ам тушаал үйлчилж гэнээ. “Новости Монголии” бол Цэдэнбал даргын ширээний сонин, Долгион тэр сонины нарийн ширийнийг хийдэг гол хүн нь, тус сонины зөвлөх мэргэжилтэн Асланян гэж нэг армен бусдад юм зааж өгөх дургүй, сонины макет хийх аргыг Долгион түүнээс нууцаар сураад авчихсан, Долгион цэрэгт татагдчихаар сонин хэцүүдээд, Асланян амралтаа аваад Зөвлөлт улс руугаа явчихсан, сонин тасарсан, Цэдэнбал дарга сониноо нэхсэн, туслахад (Д.Ариунболд) нь сонины редакцаас “Сонин зогслоо” гэж хариулсан. Ингээд Долгионыг армиас яаралтай чөлөөл гэсэн зарлиг дээрээс буулгаж дээ.

зураг
 

Сэтгүүлчийнх нь урт түүхийг энд би бичиж барахгүй. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд гэснээс алдар суугаа мандуулсан тэднээрээ би бахархаж бардаж явдаг юм. Орчин цагт бол монголын рок-попын рыцарь Б.Долгион, түүний дүү ая зохиогч дуучин Б.Ангирмаа гээд миний үеэл ах дүү хоёрыг нэрлэхэд дотор огшдог юм. Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй. Долгион бид хоёр садан төрөл гэдгээсээ гадна Монголд рок-поп хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд шат шатандаа, хүрээлэл хүрээлэлдээ зүтгэж явсан хоёр доо. Тэр бол улсын хэмжээнийх, би бол найз нөхөд, 40 мянгатын хүрээллийнх.

Долгион маань олон сайхан дууны ая, үг зохиосон. Бага байхын л Долгионы урлагийн нөлөө надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа.

Миний багын л мэдэхээр Долгион маань “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол соло-гитарчин Д.Галсанбаттай багын найз, алдарт Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын нэг нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэдэг дээ. Анхных нь гэлээ шүү.

Долгион маань 1972 онд ЦЕДС-д элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр “Rolling Stones”-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшируулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь бараг энэ болов уу гэж би боддог. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд “Инээмсэглэл” хамтлагийн нэг санаачлагч нь Долгион байсан. “Carpenters” хамтлагийн барууны стилээр тоглодог монголын анхны хамтлаг гэж би боддог юм. There is a Kind of Hush, I Won't Last a Day Without You, Rainy Days & Mondays гээд олон дууг нь сонсож үзээд би ийм дүгнэлт хийсэн юм.

зураг
 

Долгион бид хоёрын дуу бичлэг, пянзны хамтын ажиллагаа 1970-аад оны эхнээс эхэлсэн. Миний үеэл эгч Чимгээ пянзны цуглуулгатай. Ээж нь алдарт эмч Ч.Долгор Монголын Энх тайвны хорооны дэд ерөнхийлөгч, гадаадад их явна. Анх тэднийд миний сонссон нь америкийн “Steam” хамтлагийн Na Na Hey Hey kiss him Goodbye дуу. Гэх мэт гадаадаас пянз их авчирна. Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировка хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусийн “Пeсняры” хамтлагийн дуу Чимгээ эгч бид хоёроор дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион “Соёл-Эрдэнэ”-ийн “Хүүш Дамдин” дуунд зориулж аяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна. Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрийгөө мөн байх гэж бодоод тэгж зориглон бичиж байна. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм.

Долгион бол цагийг эзэлсэн хүн. Сайн ч хүн, түүхэнд мөрөө цагаанаар үлдээсэн, цагийг эзлэгч. Уран бүтээл, үйлс нь мөнх үлдэнэ. Тэнгэрийн орон руу явчихлаа гэж надад огт төсөөлөгдөхгүй л байна...

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАРАМСАЛТАЙ
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.36] 2025/4/27
Сонтрхолтой байлаа гэснээс манай No1 Beatleman хүн байсан даа
0 | 0 Хариулах
Zochin [66.181.181.77] 2025/4/25
Bayarhuu uuriiguu hujaa bish Arhangain halh gej heleh gej yadaad bgaa l haragdlaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.35] 2025/4/24
Нэг удаа наяад оны сүүлээр юм ховор үед ууж үзсээн би Мосвад төрсөн гээд гайхуулаад ч бх шиг яриа бол нийлэхгүй гар байсан Хөгжмийн зохиолч нь ч юу юмбэ ганц нэг ая хийсэн гитарчин гэж л боддог хүмүүс хөөрхий худал уянглаад л унах юм
1 | 0 Хариулах
Quest [122.201.31.171] 2025/4/23
Ум маани бадми хум
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
ардын хоршооны хөөрхөн, хүүш дамдин. үг нь байна уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.201] 2025/4/23
Хөдөөнөөс сүүлд орж ирсэн, унаган Улаанбаатарын явдлыг мэдэхгүй хүн нь байна аа. I дөчин мянгат гэж яг аль хэсгийг нь хэлээд байна аа. II дөчин мянгат гэж аль нь вэ. Бас 50 мянгат гэж бий, тэр нь аль вэ?
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
хүмүүс буцаад 40 мянгат руу нүүж байр сураглаж байна гэнээ. үнэ нэмэгдсэн.
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
бага тойрог 1аркт хоёртой. их тойрог д 40 мянгат 2аркт нэгтэй (40м), 1аркт хоёртой (40, 50м)
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
дөрвөлжин хээт цамцтай нь долгион юмуу. ямар адилгүй юмб. наад булцгар шар нь баярхүү л юм шиг байна. нас чацуу юмаа даа.
0 | 0 Хариулах
Хотын залуу [59.153.86.156] 2025/4/23
Инээмсэглэл хамтлаг Монголд БИТ урсгалыг оруулж ирж чадсан. Сонсоод байхад БИТ урсгал Монголд дуунд их сайн сууж өгдөг юм шиг сагагддаг.
1 | 0 Хариулах
Zochin [122.201.31.87] 2025/4/23
Olni tanil nertei,aldartai gej orsdigo tsololsnguud bolimor yuma,ovdhooro handiv guina,uhheree taliin neg zarlana,salj hiilhere zarlana ,engiin humusl mundag yumda,uhsench,ovdsnch busdad nyalzaihgui,torsn bol uhehni unen bizde,medeech
3 | 1 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
долгионыг цэрэгт татагдаад очиход жаа нь инэмсэглэлийх гэхэд нь битгий залаад бай гэсэн гэжуугаа. баярхүү бол бүр л
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.84] 2025/4/23
Танилтай хүн талын чинээ, чам шиг танилгүй хүн алгын чинээхэн - гэдэг юм даа
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
эмгэнэхгүй. алга ташиж үддэг л гэдэг дээ. гоё гоё бүтээлүүдийг нь ярьж дуулж
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.88] 2025/4/23
БИ ЗУУНДАРЬТАЙ ХҮНСНИЙ ХОРИЙН АР ТАЛД БАЯНМОНГОЛЫН ПАЗ АВТОБУСАНД НЭГ УУЛЗАЖ БИЛЭЭ! ХЭДЭН ТӨГРӨГ ЗЭЭЛҮҮЛЧИХЭЭД ТҮҮНИЙГЭЭ НЭХЭЖ Л ОЧСОН ХЭРЭГ Л ДЭЭ! ГЭХДЭЭ АВЧ ЧАДААГҮЙ Л ДЭЭ! ХАРИН МУУДАЛЦААГҮЙ ЮМ ШҮҮ! НАД РУУ /ЧИ ЗУУНДАРЬ ГЭЖ МЭДЭХ ҮҮ ГЭЭД Л БАЙСАН/... УРЛАГИЙНХАН ЧИНЬ БАС Л ЯДУУ ШДЭЭ!
2 | 2 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
нурууны үед судас хавчуулахаа боль л доо та одоо. үхлээ шд. хоёр хоног хэвтэрт. 14х өвдөнө шд. хүү хүүлж байна гээ л. 🥹🥲😢😭
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.200] 2025/4/23
Чамайг бол зодно л доо Жүди. Муудалцаад ч чи тэр үедээ барахгүй байсан. Одоо гоншигноод яахав.
2 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
7д 6н хүү хүүлэх. хорийн ар. хослон дуулья сонсохоор нулимс гоожоод байна шдээ. р паа. гоё дуунуудтай шүү инээмсэглэл. яг ориг хуучнаар нь сонсох. одооны залуус сунжруулж сулбяк дуулаад үгийн алдаат
0 | 0 Хариулах
🎄🎁 🛍 [66.181.183.99] 2025/4/23
247 үрлээ эгчээ (пүрэвмаа) баяраа дэлгэр хоёр таньд хайргүй байсымаа бадрал сорри гэсышд 🥶😅
0 | 0
🍇100💣🧨💥🎇🎆 [66.181.183.99] 2025/4/23
зандраа гуайн охин шиг ⏰🕰
0 | 0
[66.181.183.99] 2025/4/23
🏔⛰🌋
0 | 0
🧌 [66.181.183.99] 2025/4/23
23-ын урд дашнямын барилгын урд аризона барилгын дор predator 🪞
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
23-н урд ⛲️ серафим 👀
0 | 0 Хариулах
Хэнтмй аймгаас [202.9.46.183] 2025/4/23
Талийгаачтай 1 удаа онгоцонд танилцаад дараа нь ганц уулзсан. ... Улаанбаатар гэж сүрдмээр гоё хот хөдөөний хүүхэд надад ялангуяа цэвэрхэн гэж... Уужуу сайхан гудамжтай.. Тэгээд 40- мянгат гэхээр " зүрх" нь... Одоо бол " хогийн " хот!!!!!( Уучлаарай ,зориуд хэлэхээс өөр аргагүй болсон.) Монгол улсын нийслэл ийм муухай байж цаашид болохгүй!!! Хүүхдүүд ялангуяа 70 аад он 80 оны яг эхэн үеийн Улаанбаатар хотыг даанч мэдэхгүй нь харамсалтай. Хотжиж соёлд хэзээ ч суралцахгүй энэ олон эндээс буюу Улаанбаатараас сүрдэж яг над шиг хөдөө нутагтаа амьдрах хэрэгтэй!! За тэгээд жинхэнэ хотын соёл мэдрүүлдэг элит хамтлаг бол " Инээмсэглэл".. Үүнийг ойлгох соёл тэр болгонд алга байдаг нь харамсалтай ч бас тэр болгон хэн ч бай шал хөдөөний хөөсөн мантуу байж УБ хотынх гэж хэлж байхаасаа ичээд тарж амьдрах болсон. Энэ бүхнийг харуулдаг байсан нэгэн сайхан хүн Бурхан болжээ... Аав нь намайг оюутан байхад..ЗХУ-д .....мэдэх нэг нь мэднэ Гүн эмгэнэл илэрхийлье
5 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
миеэгийн эрхий балай мэлгэр хараас л болж байхгүй юу. нам хог хийдэг хийрхлийн байгуулага болтой. донгодоо. юун бас электрод вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.123] 2025/4/23
Балчиндорж бишээ Балжинжав
2 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
балчиндорж нь оросод оюутан хариуцаж. нөгөөх нь энэ долгионы аав балчинжав.
2 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
хадам аав нь эрдэмтэн. түүхч археологич.
0 | 0
[66.181.183.99] 2025/4/23
долгион ах эхнэрээ санаад хойно сургуулиа хаяад ирсэн гж бна. гэргийдээ сайн байсан байх
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
хэнтийн хзасаг оюунбаатар 📼🗃🗂
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.239] 2025/4/23
Тэр мангас Балчиндорж бишээ Балчинжав гэж өөр хүн
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.88] 2025/4/23
БИЕЭ ИХ САЙХАН АВЧ ЯВДАГ ХҮН БАЙСАН! РАДИОГИЙН НЭГ НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ РОК ПОП ОДДЫН ТУХАЙ ЯРЬЖ БАЙХДАА! МОНГОЛЧУУД БИД Ч ГЭСЭН НАС ӨНДӨР БОЛСОН Ч ЯМБИЙХГҮЙ БИЕЭ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ГОЁ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН САН! ГОЁ САЙХАН БАЙСААР Л ТЭНГЭРТЭЭ ХАЛИЛАА ДАА!
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.89] 2025/4/23
Zaluuchuud urlagiin odod maani oird oir oirhon yaasan ih tengert devcheed bnaa
0 | 0 Хариулах
zochin [203.91.114.244] 2025/4/23
mundag hun baisan shuu um maani badmi hum
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.88] 2025/4/23
МОНГОЛЫН РАДИОГИЙН НЯМ ГАРАГИЙН ХӨГЖМИЙН НЭВТРҮҮЛЭГ МИНЬ ОДОО ӨНЧИРЛӨӨ!
1 | 1 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
🎲 🧰 📦 🗄
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.36] 2025/4/27
Рок архив гэдэг нэвтрүүлэг
0 | 0 Хариулах
Зочин [121.57.9.55] 2025/4/23
Bas l mundag hun baisan shuu
2 | 0 Хариулах