Уншиж байна ...

"Нийслэл хотод энэ сарын 22, 23-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярыг угтаж нийслэл хотод бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 22, 23-ны Бямба, Ням гарагт зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотод жил бүр их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг. Энэ жил зургаан удаагийн их цэвэрлэгээг төлөвлөж, эхнийх буюу хоёрдугаар сарын 22, 23-нд цагаан сарын баярыг угтсан их цэвэрлэгээг хийхээр дүүргүүдэд мэдэгдээд байна.

Дүүргүүд дотоод зохион байгуулалтад орж холбогдох зам талбай, гудамжны цэвэрлэгээг хариуцна.

Гэр хорооллын иргэд хашааны ойр орчмыг, орон сууцны иргэд тоглоомын талбай, явган хүний зам зэргийг ААН-үүд 50 метр хүртэлх газрыг цэвэрлэж их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ тул цэвэрлэгээний болон хог тээврийн компаниуд оролцоно" гэж мэдээллээ.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх аж.