ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Омега-3 тосны хүчлийг өдөр тутам хэрэглэвэл хөгшрөх үйл явц удааширдаг байж болзошгүй нь туршилтаас харагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хүний эрүүл амьдралыг уртасгах зорилгын хүрээнд явуулсан туршилтаар омега-3 тосны хүчил нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайлбал туршилтад оролцсон эрүүл өндөр настнуудад гурван жилийн турш өдөр бүр нэг грамм тосны хүчил уулгахад хөгшрөх үйл явцыг илэрхийлдэг нэг үзүүлэлт гурван сарын хугацаагаар удааширсан байна.

Үүн дээр нэмээд D витамин өгч, байнгын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэхэд энэ хугацаа дөрвөн сар орчим болж сунаж байжээ.

Дээрх туршилтыг ахалсан Цюрихийн Их сургуулийн эрүүл урт наслалт судлалын профессор Хайке Бишофф-Феррари “Гурван жилийн хугацаанд биологийн насыг гурваас дөрвөн сараар залуужуулж байгаа нь харьцангуй бага нөлөө байж магадгүй. Гэхдээ урт хугацаанд хэрэгжүүлбэл хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болох юм” гэж дүгнэжээ.

Өмнөх судалгаануудаар загасны мах болон самар, үр тариа зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг ханаагүй тосны хүчил болох омега-3 нь хөгшрөлтийн үйл явцад нөлөөлдөг байж болзошгүй нь тогтоогдож байсан.

Гэхдээ энэ удаагийнх шиг бодитой үр дүн харуулж байгаагүй юм.

Судлаачид Швейцарт оршин суудаг 70 ба түүнээс дээш настай 800 орчим хүнийг туршилтдаа оролцуулжээ.

Оролцогчдыг найман бүлэгт хувааж, бүлэг тус бүрийг өдөр бүр замгаас гаргаж авсан нэг грамм омега-3 өгөх, олон улсын хэмжүүрээр 2,000 нэгж D витамин өгөх, долоо хоногийн гурван өдөр 30 минутын дасгал хийх гэсэн гурван аргыг янз бүрийн холимог хувилбараар туршсан байна.

Ингэхэд омега-3 хүчил нь хүний биологийн насыг тодорхойлдог гурван өөр эпигенетикт сайнаар нөлөөлсөн бол D витамин, дасгалын хувилбарыг нэмэхэд нэг эпигенетикт эергээр нөлөөлж буй нь харагджээ.

Эпигенетик нь хүний ДНХ дэх биологийн насжилтад нөлөөлдөг “methylation” хэмээх химийн бодисыг хэмждэг үзүүлэлт юм байна.

Швейцарын судлаачдын туршилтын тайлан “Nature Aging” анагаах ухааны сэтгүүлд өчигдөр нийтлэгджээ.

Туршилтад оролцоогүй бусад судлаачид энэхүү үр дүнгийн талаар янз бүрийн сэтгэгдэлтэй байна.

“Миний бодлоор одоогийн 70 нас хуучны 50 нас болсон. Энэ арга хөгшрөлтийн эсрэг эмчилгээ болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ омега-3, D витамины бага тун, тогтмол дасгал хөдөлгөөн үр дүнтэй гэсэн миний итгэл үнэмшлийг улам бататгаж өглөө” гэж Кэмбрижийн Их сургуулийн Алтос Лабораторийн судлаач Стив Хорват ярьжээ.

Эссексийн Их сургуулийн хүний генетикийн профессор Леонард Шалквик “ДНХ-ийн метилжилт нь хүний арьс шиг нас ахих тусам өөрчлөгддөг зүйл. Энэ үзэгдэл хөгшрөлтөөс хамааралтай эсэх нь бүрэн тогтоогдоогүй байгаа тул туршилтад хамрагдсан хүмүүсийг залуужсан гэж хэлэх боломжгүй юм” гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.71] 2025/2/4
Манай тэсэд ирээд тарвага баавгайн мах идээд ирвэсний цус уувал уу 😭😭 тэр байтугай шилүүсний сайхан хаа гуя байж л байна ! Өчигдөр би нэг баавгай унагасан зүрх нь хүний дотор эрхтэнд сайн😭😭😭
1 | 9 Хариулах
омега 3 буюу үл орлогдох өөхний хүчил [202.126.91.25] 2025/2/4
зөнөхөөс сэргийлнэ гэдэг бол үнэн, энэ тос сүүнд байдаг, тэр тусмаа шинэ сэргэг зөөхий хүний өдрийн хэрэгцээг нөхөх хэмжээнд агуулдаг, иймээс хөөрүүлсэн шинэ сүү, уг сүүний зөөхий бол энэ тос, бусад шим тэжээл нөхөх хамгийн тохиромжтой шижир хүнс юм
2 | 0 Хариулах
choir [103.108.230.51] 2025/2/4
Тараамп болон түүний баг эргэж буцалтгүйгээр дийпстейтүүдийг нутагтаа дарахаар шийдлээ. Манай муу тархины тураалуудын тархинд тэжээл өгдөг тархичид нь үгүй болох ойрхон боллоо гэжуагаа !
2 | 5 Хариулах
choir [103.108.230.51] 2025/2/4
USAID ээр дамжуулж Дийп стейтүүд мөнгө угаадаг, элдэв лжбт гээ сурталчилдаг, тархи угаадаг, энд тэнд элдэв өнгийн хувьсгал гаргадаг, зохиомлоор пандемик үүсгэдэг нь илэрсэн шүү!!! Аиконы тархи угаалтын санхүүжилт эндээс гардаг нь дамжиггүй бөлгөө
1 | 5 Хариулах
Зочин [202.126.89.11] 2025/2/4
ЭНЭ НЭГ НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН ГОМО ДАНДАА ЛГБТ ЯРИНАА ШИЖГИЙН ХАР ЛАЛАР
3 | 1 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Д-г бол бөөрний өвтэй хүн өндөр доозоор ууж болдоггүй заавал эмчээс асууна гэсэн байдаг !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.225] 2025/2/4
Муу хүн идэх уухаа гэдэг. Дандаа хоол идэж уухаа бичиж ярих юм. Бүр малаас дор өлөн бөөснүүд юм. Хүн бол мэдсэн чадсан ш/у улс төр урлаг эдийн засаг улс орны хөгжил гадаадын улс төрийн байдал гээд хүн шиг байгаачээ оркуудаа хоол ярьсан малнуудаа. Хоол их яривал хахаж үхдэг номтой шүү.
2 | 6 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Мөд чи өвдөхөөрөө идэх уухаа л ярина. Өвдөж амжаагүй бол баярлаад яв.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.190] 2025/2/4
хөдөөрүүгээ зайл чи
0 | 1 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Үүнийг хэрэглэдэг. Нөлөөтэй. Урт наслахаа байг гэхэд үрэвсэл дардаг. Давхар Д витамин цайр бусад витаминууд өдрийн дооз хэтрүүлэхгүйгээр хамт хэрэглэхэд 5-7 хоногийн дараа биед нелее үзүүлж буй нь мэдэгдэж байна. Гол нь эдгээрийг байнга уудаг эд биш бөгөөд эхлээд сайн судалж хэд хоног ямар тунгаар уудгаа судалж уг нь бол эмчийн хяналтанд уух ёстой гэдэг боловч Монголд эмч дээр витамин ууя гээд орвол хөөгөөд гаргах магадлал их тул гадны хуудаснаас ялангуяа албаны хуудаснаас тун дооз, хэд хоног уугаад болих ёстой гэдгээ сайн харж мэдэж авах хэрэгтэй. Бие нь үрэвсээд нэг хоёр жил явсан, эмчилгээ зогсонгуут дахиад байгаа хүмүүс хэрэглэх хэрэгтэй. D витамины дутагдал нь үнэний хувьтай. Наранд гарсан ч арьсны өнгө нь бараан байх тусам Д витамины нийлэгжилт муу явагддаг гэнэ. Омөга 3 нь үрэвсэл дардаг, судасны хана өргөсгөдөг цэвэрлэдэг өөх тос хэрэглэдэггүй хүнд сайн нөлөөтэй. Тосонд уусдаг витамин ууж буй бол хамт уучих хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.174] 2025/2/4
Омега болоод загасны тосны хувьд чанар, эрүүл ахуйн талд эргэлзээ бий болсон. Загасны тосоос омега гаргаж авлаа гэхэд бэлтгэсэн загас нь хүнд металаар хордсон тохиолдол олонх болсон. Тэхээр эрүүл загаснаас гаргаж авсныг яаж мэдэх вэ. Нийлүүлэгчид бүгд л манайх эрүүл эко гэж цэцэг ургуулдаг
0 | 1 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Зарим нь дээрээ зэрлэг загасных гээд бичсэн байдаг гэнэ. Манайд бол тийм хаягтай нь байдаггүй. Одоо бол барууны эмч нар замагны тос гэдгээс л өдөрт 3 халбага уулгуулж Омөга 3 нөхүүлж байгаа харагдаж байсан. Тэр нь оливийн тосноос дутахгүй үнэтэй байхаас гадна манайд байдаггүй байх.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.21] 2025/2/5
Японоос ирсэн далайн амьтдын мах ч нүнжигтэй дамшиг даа
0 | 0 Хариулах
Зочин [76.157.240.254] 2025/2/10
Buun tsatsagt hordson ,udaan hadgalsan, hyamd hogiig yund reclamddiin...
0 | 0 Хариулах
Nastan [124.158.107.190] 2025/2/5
Ylanguya urjuulgiin zagasnaas gargaj avsan ni bol ontsgui harin baigaliinhaaraa buyu zerleg zagas tuun dotroo Tuna zadasniih mash sain gedeg ym bilee
0 | 0 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Үүнийг бол тухайн хүний нас, амьдрах ялангуйа хооллодог аргаас шалтгаалж хэрэглэнэ. Залуу бөгөөд олон янзын хүнс хэрэглэж зөв хооллодог, хөдөлгөөнтэй байдаг хүнд шаардлагагүй байх. Дунд наснаас эхлэн эсвэл хэрэв эмнэлэг эмч оношилж чадахгүй зүгээр байна гайгүй байна гээд байгаа удаан хугацаанд давтан дахисан өвчтэй, үрэвсэлтэй хүмүүс яах аргагүй судлаад үзэх хэрэгтэй. Эмч зүгээр гэсэн ч эмчилгээ дуусангуут лэ ргээд үрэвсэл нь бахь байдагтаа ороод байгаа хүмүүс. Уг нь витамин, эрсдлийн дутагдлаа тодорхойлуулж үзээд дутагдлаа нөхвөл зүгээр. Яагаад гэвэл эмч та нарт хэзээ ч тийм витамины дутагдал байна гэж Монголд лав хэлэхгүй. Гэхдээ өвчний шинж тэмдгээрээ хөөж гадаад хэлтэй бол гадны мэдээлэл харвал шинжилгээний хариугаа хөөж харвал Монгол эмчийн зүгээр гайгүй гэж алгасдаг хариунуудаа хөөж харвал эцэстээ олон шалтгааных нь нэгт нь заримдаа тийм витамины дутагдал гэж гарч ирдэг. тэрийгээ нөхөх хэрэгтэй. Эмч зүгээр гэсэн гээд яваад байвал хэзээ нэг цагт нь бие бүр муудах нь тодорхой.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.106] 2025/2/4
Хонины мах, өөх идэх нь сайн юм байна шүү. Гэхдээ их идвэл хор болно.
0 | 2 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Хонины өөхгүй мах шим тэжээлтэй сайн гэдэг. Яагаад гэвэл хонь өвсний үндэс уг хэсгийг иддэг амьтан гэнэ. Өөхтэй бол онцгүй. Өөхөө шулж хаяна. Сүүл, өвчүүний өөх болно. Гэхдээ өөх тос нь калор ихтэй тул нэгээс хоёр зүсэм хааяа идвэл зүгээр.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.43.102] 2025/2/4
сэтгүүлч минь ээ, үгний сонголт буруу байна. Болзошгүй гэдэг үг чинь муу үйл явдал дээр л ашиглах үг баймаар. Магадлалтай ч юмуу, наад захын энгийн иргэн надаас дор сонголттой байх гэж
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.106] 2025/2/4
Хонины маханд омега 3 бас их байдаг юм бнлээ шүү
0 | 0 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Монгол эмч нар хонины сүүл, өвчүүний өөх гэдэг болохоос бүгдийг хэлээгүй. Нэг судалгаа байдаг байлээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.11] 2025/2/4
МОЯАНУУД ИЙМ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЭЛ САЙН УНШИЖ БАЙ КОММЕНТ БИЧИЖ БАЙ ХЭЛ УСГҮЙ ТАНАРТ ЗОРИУЛААД ОРЧУУЛААД ТАВЬЖ БАЙГАА ДЭЭР НЬ АШИГЛААД АВ ДАНДАА ГОМО АНУС ЗЕЛЯ ААС ӨӨР ЮМ БОДОХГҮЙ НААД БУЛЧИРХАЙ ШИГ ТАРХИ ЧИНЬ ӨМХИЙРЛӨӨ ХАХА
7 | 2 Хариулах
Зочин [103.57.94.190] 2025/2/4
😂😂😂😂
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.218] 2025/2/4
гэрт хаа нэгтээ авч байсан омега байх ёстойг санав.
0 | 0 Хариулах