ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН
АН-аас Засгийн газарт ажиллаж буй сайд нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
IKON.MN
Хамтарсан Засгийн газарт ажиллаж буй АН-ын найман сайд чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ. Тус намаас:
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- Монгол Улсын сайд /Хяналт, үнэлгээний хорооны дарга/
- Монгол Улсын сайд /20 минутын хот Үндэсний хорооны дарга/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд нар ажиллаж буй.
Тус албан бичигт "МАН-ын Бага хурлаас гэрээний үүргээ зөрчсөн тул Засгийн газраас гаргах нь зөв гэсэн гүтгэлэг тарааж улс төржсөн шийдвэр гаргасан. Энэхүү гүтгэлгийг АН-аас зүгээс эрс буруушааж байна. МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбоотойгоор Засгийн газарт ажиллах нь АН-ын байр суурьтай зөрчилдөнө гэж бид үзэж байгаа тул чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" гэжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
