"Огцрох амархан" жагсаал өнөөдөр 11:00-21:00 цаг хүртэл Сүхбаатарын талбай, Чингисийн хөшөөний урд болох гэж байна.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэн шийдэх юм. Иймд жагсагчид өнөөдрийн жагсаалыг онцолж "Огцруулах Даваа гараг" гэж нэрлэжээ.
Түүнчлэн зарим албан байгууллагууд ажилчдадаа цалинтай чөлөө өгч жагсаалд оролцохыг дэмжиж байгаа аж.
Өнөөдрийн жагсаалын талаар жагсагчид " "Огцрох амархан" жагсаал нь Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ-ийг огцруулах, цаашлаад ёс зүйн мэдрэмжээ алдаж, улс төрийн чадамжгүй байдлаа нотолсон улс төрчдөд хяналт тавьж, хариуцлага тооцох улс төрийн соёлыг олон нийтэд түгээх зорилготой.
Энэхүү "Огцруулах Даваа гараг" жагсаалаар 21 өдрийн турш хөрөнгө орлогоо нотлохыг, огцрохыг тууштай шаардсаар байгаа иргэд нэг дор, бүх хүчээрээ эвлэлдэн нэгдэж цуглана. Бүх ажил, хичээлээ түр азнаад жагсаал хийж шударга бус улс төрчтэй хариуцлага тооцох хариуцлагын соёлыг эхлүүлцгээе!" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!