Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатарын талбайд угтаж авсан юм.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулах юм.
Туркменистан Улсын гурав дахь ерөнхийлөгч Сердар Бердымухамедов өдгөө 43 настай. Тэрбээр 2022 оноос улсынхаа ерөнхийлөгчөөр томилогдсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!