Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Парктаа зуун жил тоглоцгооё

ikon.mn
2025 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Багачууд тоглон шуугилдаж, хүүхэд залуус скэйтбордоор гулгаж, спортоор хичээллэн, задгай театртаа үзвэр үзэж, хүмүүс зүлгэн дээр тухлан, нарлах тайван амгалан орон зай манай хотод нэгээр нэмэгдсэн нь жилийн өмнө үүд хаалгаа нээсэн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн юм.

Урин цагт зочдод зориулсан танин мэдэхүй болон соёл, спортын байнгын хөтөлбөртэй байдаг тус цэцэрлэгт хүрээлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “100 жилийн парк” уриатай хүүхдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. 

Аварга том трамполин дэрэн дээр үсэрч дэвхцэх хүүхдүүд, танин мэдэхүй, тоглоомын өртөөгөөр аялж бяцхан бүтээлч бэлэг авах жаалууд, 100 жилийн дараах паркаа төсөөлөн зурах авьяастнууд энэ өдөр паркийг дуу шуугианаар дарлаа. 

зураг
 
зураг
 

Монголчууд бие биедээ 100 наслахыг ерөөдөг ард түмэн. Энэхүү бэлгэдлийг шингээж, ногоон орон зайгаа зуун зуунаар ашиглаж, үеийн үед парктаа тоглохыг хүсэж Рио Тинто Монгол компанийн хамт олон “100 жилийн парк” уриалга гаргасан нь энэ юм. 

Аюулгүй, тав тухтай, амьд орон зайгаа хамтдаа ариглан хайрлаж, хойч үедээ ч хэвээр нь үлдээхийн тулд паркийн зочдод дараах таван алхмыг танилцуулжээ. Энэ нь тун энгийн: 

  • Хогоо хогийн саванд хаях
  • Паркийн тэмдэглэгээ, дүрмүүдийг дагаж мөрдөх
  • Эелдэг сэтгэлээр парктаа хандах
  • Тайван амгалан орчныг бүрдүүлэх 
  • Бусдадаа сануулан уриалж байх
зураг
 

Зуны нээлтээ хийснээс хойш, хөгжим, яруу найрагтай үдшүүд, гэрэл зургийн үзэсгэлэн, гүйлтийн өдөрлөг гээд сонин сайхан зүйлс паркт тасралтгүй өрнөж байна. Зуны турш илүү олон сонирхолтой хөтөлбөр, зугаатай үйл явдлууд таныг хүлээж байгаа шүү. Бүгдээрээ парктаа 100 жил тоглоцгооё.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.