“АПУ ДЭЙРИ” ХХК: Дээврийн ус болон дулаан тусгаарлалтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 06 сарын 02 өдөр
1. Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Дээврийн ус болон дулаан тусгаарлалтын ажил
Тендерийн дугаар: APUDE-14/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 06-р сарын 04-ний 16:00 цаг хүртэл.
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 06-р сарын 13-ны 16:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Дээврийн ус болон дулаан тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 105,75х38,7х18,45м хэмжээтэй 4-н давхар метал хийцтэй үйлдвэр, оффисын барилга.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн Дээврийн ус болон дулаан тусгаарлалтын ажил: гүйцэтгэх
- Дээвэр 1 / Y1-Y6; Х6-X12 /
- Дээвэр 2 /X7-X10/
- Дээвэр 3 /Агуулахын дээвэр/
- Дээвэр 4 /Гонхны дээвэр/
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
- “Дээврийн ажил” БНбД 31-07-05
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
- “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
- Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Тендерийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн зохицуулагч Б.Маралмаа, утас: 80894704,
И-мэйл: maralmaa.b@apu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
