Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг өнөөдөр 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх гэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан тус байнгын хороонд 25 гишүүн харьяалагддаг. Эдгээр гишүүний 10 нь Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд байна. Мөн Л.Оюун-Эрдэнээс гадна парламентад суудалтай дөрвөн намын дарга нар болох Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр, Б.Батбаатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар тус байнгын хорооны гишүүн.
Намын бүлгээр авч үзвэл, МАН-ын 13, АН-ын 8, ХҮН-ын 2, Үндэсний эвслийн 1, Иргэний Зориг Ногоон Намын 1 гишүүн харьяалагддаг.
Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг шүүмжилдэг АН-ын гишүүн Ж.Баярмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!