Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
14:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
НЦУГ-т
10:00 цагт Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зарим гэмт хэргийн талаар мэдээлэл өгнө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт
10:00-13:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг төрийн болон төрийн бус байгууллага бүлэглэн хулгайлж байгаа талаар шүгэл үлээнэ.
Зайсангийн гүүрэн дээр
11:00 цагт Зайсангийн гүүрний барилга угсралтыг гүйцэтгэж буй “ЗМЗ” ХХК ажлын явцын талаар мэдээлэл өгнө.
Монгол Улсын Хүүхэлдэйн театрт
11:00-20:00 цагт Хүүхэлдэйн урлагийн нэрт зүтгэлтэн Рагчаа овогтой Төгөлдөрийн гэгээн дурсгалд зориулан түүний хүүхэлдэйн урлаачаар ажилласан бүтээлүүдээс нь сорчлон үнэ төлбөргүйгээр тоглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!