Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд рүү "Та түүнд итгэвэл бид танд итгэхгүй" гэх агуулга бүхий мессэж илгээхийг жагсагчид уриалав

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Огцрох амархан" жагсаал өнөөдөр 11:00-21:00 цаг хүртэл Сүхбаатарын талбай, Чингисийн хөшөөний урд болж байна. 

Өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд рүү мессэж бичиж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй байхыг шаардахыг жагсагчид уриаллаа. 

Мессэжний текст: "Сайн байна уу? Би танд саналаа өгсөн сонгогч ..... байна. Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх аваас сонгогч миний итгэл хөсөр хаягдах болно. Тиймээс эрхэм гишүүн таныг иргэд, сонгогчдынхоо талд байна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.