Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд МАН-ын бүлэгт тогтоолын төслөө танилцуулсан бол АН-ын бүлэг түүнийг хуралдаандаа оролцуулах шаардлагагүй гэж үзжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж байна. 

Үүний өмнө УИХ дахь намын бүлгүүдийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэдээлэл өгөх товтой байв. Энэ дагуу 10:00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын төслийг танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өгчээ. 

Харин дараа нь АН-ын бүлгийн хуралд оролцох байсан ч тус бүлгийн гишүүдийн олонх түүнийг оролцуулах шаардлагагүй гэж үзжээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд 39 гишүүн оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлын талаар ярилцаж байгааг бүлгийн ажлын албанаас мэдээллээ. 

Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх юм.