

Дэлхийн зах зээл дээр хурдтай өсөж буй дээд зэргийн органик брэндүүдийн нэг Bio Mio брэнд нь Монгол улсад бүтээгдэхүүнээ нийлүүлээд удаагүй байна. Энэхүү брэнд нь хувцас угаалга, арьс арчилгаа, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй ба нярай хүүхдүүдэд зориулсан маш онцгой нэр төрлүүдийг санал болгодог:
- Хүүхдийн арчилгаа: Бүх насны хүүхэд, тэр тусмаа нярайд зориулсан угаалгын болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь маш зөөлөн найрлагатай, харшил өгөхгүй, арьсыг тэжээлээр хангаж, хамгаална.
- Арьс арчилгаа: Жимсний болон эфирийн тос агуулсан хатуу, шингэн савангууд нь арьсыг хоёр дахин гүн чийгшүүлж, мөнгөний ионы тусламжтай арьсыг гэмтээхгүйгээр нянг устгадаг онцлогтой.
- Аяга таваг угаагч: Мөнгөний ионтой найрлага нь гэдэсний халдвар үүсгэгч нянг устгадаг бөгөөд аюулгүй найрлагатай тул жимс ногоо, хүүхдийн угж, хэрэгсэл хүртэл угаахад нэн тохиромжтой.
- Угаалгын бүтээгдэхүүн: Цагаан, өнгөт, хар хувцсанд, бүх төрлийн материалтай хувцсанд зориулсан, нунтаг болон шингэн хэлбэрийн нэр төрлүүдтэй ба нэр төрөл тус бүр өөрийн гэсэн онцлог үйлчилгээ, давуу талтай.
- Ахуйн цэвэрлэгээ: Ванн, суултуур, толь, шил зэрэгт зориулсан бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөж торниж буй орчныг химийн найрлагаас ангид, нян үржихээс сэргийлсэн, аюулгүй болгодгоороо давуу талтай.
Bio Mio брэндийн бүх бүтээгдэхүүнүүд 95-99% байгалийн гаралтай, харшил өгөхгүй найрлагатай тул гэр бүлийн гишүүн бүрд зориулсан, хамгийн гол нь аюулгүй санаа зовох зүйлгүйгээр хэрэглэх боломжийг олгодог. Түүнээс гадна Bio Mio брэнд нь нягтаршуулсан бүтэцтэй, эко боловч илүү хүчтэй үр дүнг санал болгодог учир маш бага хэрэглэгддэг гэдгээрээ онцлог.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!