Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд орсноос хот руу ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгджээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу 2017 оноос эхлэн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьт зэрэг суурьшлын бүсээс нийт 286 бодгаль тарвагыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулсан байна.
Харин энэ жил Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс нийт 100 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалгаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!