Уншиж байна ...

Б.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатар хотын хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотын хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглож, хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэхээр болжээ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулахад "Улаанбаатар хотын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарч, дүүргүүдэд тодорхой чиглэлүүдийг өгсөн.

Захирамжид тусгасны дагуу нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагийн хооронд иргэн, ААН-үүд хогоо гаргаж тавина. Эдгээр хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэнэ. Дахивар хог авах савуудыг байршуулж, ангилан ялгасан хогийг зориулалтын машинаар тээвэрлэх чиглэл үүрэг өгсөн. Энэхүү зохицуулалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлж эхлэх юм.

Машины цонхоор тамхины ишээ хаях, зориулалтын бус газар хог тавьж байгаа мэдээллийг иргэд хороо, дүүрэгтээ мэдэгдэж хамтарч хяналт тавина.

Түүнчлэн хогийг ангилж, зориулалтын саванд хаяхыг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх тухай боловсролын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна" гэв.

Нарангийн хогийн цэг, Цагаан давааны хогийн цэг болон Морингийн давааны хогийн цэгүүдэд өдөрт нийт 5,000 орчим тонн хог хаягдал хүргэдэг байна.