ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Цахилгаан болон хийн түлшинд шилжсэн айл өрхөд урамшуулал олгох журмыг Засгийн газар удахгүй хэлэлцэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудтай зэрэгцэн оршдог гэр хорооллын 50,000 айлыг ногоон бүсэд оруулж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх гэж буй. 

Хийн түлшинд шилжсэн гэр хорооллын айл өрхөд урамшуулал олгох журмыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгааг хотын дарга Х.Нямбаатар мэдээлжээ.

Тэрбээр "2022 онд батлагдсан Агаарын тухай хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг урамшуулал олгох журам удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ.

Гэр хорооллын өрхүүдийг LNG/LPG гэсэн хоёр сонголтоор хийн түлшинд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж, туршилт явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн хийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна.

Туршилтаас жишээлэхэд гэрт LPG халаагч, плиткатай тавьж нэг сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25-аас дээш градус байхаар тохируулж(автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж байгаа LPG үнээр 165,000 төгрөг гарсан байна.

Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын долоон сард сар бүр тогтоосон хэрэглээний 50%-ийг төрөөс гаргахад уг айл 83,000 орчим төлөхөөр байна. Гэхдээ дулаалга маш чухал. Иймд иргэд саналаа илэрхийлээрэй" гэв.

Нийслэл хотын Москва хороолол, Нэгдүгээр хороолол, III, IV хорооллын арын дэнж, Эх нялхсын эмнэлэг, Гандан, 32-ын тойргийн хотын төв талын бүс, УБЕГ-ын арын гэр хороолол, Мамба дацан хийд орчмын гэр хорооллыг ногоон бүс болгож, газын хэрэглээнд шилжүүлж, хийн зуухыг нэвтрүүлэх юм байна.

Хийн түлшний шугам татах, зураг төслийг боловсруулж байгаа бол амины, тоосгон орон сууцнуудад LNG холболт, монгол гэрт LPG зуух тавих, цэнэглэх зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.191] 2025/2/9
uul ni bol naad ger xoroollin nuxduud chini UB-iin agraa boxiduulagchod shuu dee. Xungulult avax yosgui. Xarin bur agaar boxirduulsni undur tatvar tulux yostoi. Xalamj ugduguu boliochee.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.238] 2025/2/4
Энэ хошин шог уу??халаалтаа тогоор шийдээд явж байсан иргэдээ дааж давшгүй хүнд бхйдалд оруулж э/з нь хохироочхоод одоо эргээд урамшуулал олгоно ч гэх шиг энэ чинь зүүд үү????эсвал иргэдэрээ тоглоод доромжлоод бга юм уу????төрийг ингэж сохор амьтан шиг удирддаг юмуу?????
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/4
Халамжаа болиочээ, халамжлах тусам чинь тэжээвэр мал болоод тархи толгой нь сэтгэхээ болиод байнашдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.11] 2025/2/4
ХОТЫН ДАРГА НЬ ЭНД ГАЗАД ШИЛЖВЭЛ УРАМШУУЛНА ГЭЭД УТААТАЙ ТЭМЦДЭГ ДУРАКУУД НЬ ТЭНД ЗУУХ ТҮЛШИЙГ НЬ СОЛЬЖ ӨГНӨ ГЭЭД ЭЛГИЙН АВЧИЙНАА
1 | 0 Хариулах
галч [66.181.161.11] 2025/2/4
Иргэд саналаа өгөөрэй л гэсэн байна. Энд бичсэнийг уншдаг дуулдаг ч юм уу бүү мэд. Гэр хувийн байшинд амьдарч байгаа айлууд шалаа дулаалах хэрэгтэй. Гэр байшин барихаасаа өмнө газраа тэгшлээд 5-10 см хөөс дэвсэж байгаад 5 см зузаан бетон цутгах. Бетон дотроо халаадаг утас хийгээд шөнийг тог үнэгүй байх үед шалаа халаана. Өглөө галлах хэрэггүй оройдоо галлаад байхад л яг сууц шиг дулаан байна. Туршаад үзээрэй.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.43] 2025/2/4
Шаардлагагүй.
0 | 0 Хариулах
70 гарсан өвгөн [184.22.79.119] 2025/2/4
Дутагдалтай үед цахилгаан ч дэ Харин шатдаг хийг сайн лэмжээд өг!
0 | 0 Хариулах
Zochin [104.28.68.89] 2025/2/4
Зөв шүү, богино хугацаанд энэ л зөв шийдэл. Төрөөс юм өглөө гээд хуцалдаад байх юм. Төр бидний эрүүл мэнд болон байгаль орчинд учрах хохирлыг бууруулахын тулд мөнгө зарж байна. Буруу нь юу байгаа юм. Ямар зүгээр мөнгө, хоол өгөх гээд байгаа биш дээ. Гол нь айлуудыг гэр орноо сайн дулаалахад анхаараад, хариуцлагын тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй. Утаагүй бүсэд утаа гаргавал өндөр хариуцлага тооцдог байх нь чухал. Үнэгүй шахуу газ өгөөд байхад гал түлээд байгаа айлууд байвал утаагүй бүсээс албадан гаргах эрх зүйн тогтолцоо хийх хэрэгтэй!
2 | 2 Хариулах
Зочин [139.5.216.162] 2025/2/4
халуун пийшингийнхээ дэргэд баллонтой газ тавьчихаад хэрэглэж байх юм. Дэлбэрвэл ямар аюул болохыг юм мэдэхгүй хүмүүс ойлгохгүй л бна даа. Сургалт сурталчилгаа сайн хийхгүй бол хэцүү дээ!
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/2/4
Халамжийн эх орон билээ, МАНАН Мандтугай!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.205] 2025/2/4
НЯМБА ШУНАЛА ТАТ ХЭРЭГГҮИ ТӨСӨЛД ХЭНДЭН ЗУУН ТЭРБУМЫГ ҮРЖ БАИНА ЯАРМАГАС ХАР ХОРИН ОРОХ ДҮЖИН ТЭЭВЭРТ НЭГ Ч ХҮН СУХГУИ ТЭНД ТҮГЖРЭЛГҮИ ТУЛ МАШИНАРА ЯВНА
1 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2025/2/4
Zuv zuv. Agaariin bohirdol ers buurna. Gehdee tataasaa baga bagaar buuruulaad daraa ni bolih heregtei.
0 | 3 Хариулах
Зочин [202.126.90.205] 2025/2/4
ХАЛАМЖА БОЛИ ЛАЛРА
3 | 0 Хариулах
Зочин [192.82.65.8] 2025/2/4
Хурдан шилжүүл! 1-р хороолол хүйтний улиралд өдөр бүр агаарын чанар хамгийн муу үзүүлэлттэй гардаг! Алийн болгон бид хордож эрүүл мэндээрээ хохирч бх вэ? Тэр сүүлд хөдөө орон нутгаас ирж дурандаа хашаа хатгаж буусан айлуудад үнэгүй газрыг нь өглөө ёстой даварч бгаа хүмүүс!
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.97] 2025/2/4
Юм болгоныг нь төрөөс өгсөөр гэр хорооллынхон чинь бүр албатай юм шиг хорооноос өг гэдэг сэтгэлгээтэй боллоо! Тэртэй тэргүй л газ хэрэглэх нь эдийн засгийн ашигтай байгаа бол дээр нь татаас өгөх ямар ч шаардлага байхгүй. Ер нь бол арчаагүйнүүд нь л гэр хороололд байгаа шд.
11 | 0 Хариулах
Зочин [59.153.113.53] 2025/2/4
Odoo delbelj alah sanaatai yu da
3 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2025/2/4
unen chadvargui baagii
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/4
Ажил боловсрол муухан Данх Бактер мэтийн боловсролгүй бөөснүүд үнэн төрийн ажил хийх чадваргүй байнаа. Татварын мөнгөөр тарвалзуулахаа болиоч ээ
3 | 0 Хариулах
Иргэн [202.21.116.66] 2025/2/4
Татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болиоч ээ
8 | 0 Хариулах
Зочин [66.181.176.70] 2025/2/4
Soliotoi yum. Uneheer halamjaar tejeechih yumaa. Utaagui bolj bval gej bodhoor gehdee zuvshuurhuus
7 | 0 Хариулах
Зочин [59.153.113.53] 2025/2/4
Hujaagiin zasgiin gazar uu
4 | 1 Хариулах