Дэлхийд үнэлэгдэхүйц өндөр ур чадварт суралцан, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг компаниудын нэг яах аргагүй “Оюу толгой” компани юм.
Үе үеийн төлөөлөл болсон 20,000 уурхайчин тус компанид урам зоригтой ажиллаж, хөдөлмөрлөн эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Ажиллахад хамгийн таатай уул уурхайн компани, топ ажил олгогчдын нэгт ажилд орохыг хүсдэг бол та энэ нийтлэлийг алгасалгүй, анхааралтай уншаарай.
“Оюу толгой” компани ажилд орох хүсэлт гаргасан хүн бүрд адил, тэгш боломж олгодог. Тухайн ажлын байрны шаардлагад ажил горилогчдын мэдлэг, ур чадвар, давуу талыг харьцуулах байдлаар ажилд шалгаруулж авдаг аж.
Харин одоо сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хүргэе. Тус компаниас зарласан ажлын байранд анкетаа илгээхдээ дараах зүйлсийг анхаарахыг зөвлөжээ.
“Оюу толгой” компанид ажиллах ямар давуу талтай вэ?
“Оюу толгой” компани ажилтнуудынхаа тав тух, эрүүл мэндэд анхааран, ур чадварыг нь хөгжүүлэн өсөн дэвжих боломжийг хангах тал дээр идэвхийлэн ажилладаг. Тухайлбал, ажилтнууд гэр бүлийн гишүүдийнхээ хамтаар мэргэжлийн сэтгэл зүйчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
Уурхайн талбарт ажиллахаар бол спорт цогцолбор, кино театр, цахим тоглоомын төв, хөгжим болон бүжгийн сургалт, номын сан зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн. Мөн ажилтнуудынхаа ур чадвар, ажлын туршлага, манлайллын чадварыг хөгжүүлэх зорилгоор Рио Тинтогийн бусад уурхай дээр гурван сараас хоёр жилийн хугацаанд ажиллах боломж ч олгодог. Давуу талууд:
“Оюу толгой” компанид одоогоор 100 ажлын байр нээлттэй зарлагдсан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ot.mn вэб хаягаар нь зочлох, эсвэл otcareer@ot.mn хаягаар хүний нөөцийн бүрдүүлэлтийн багтай холбогдож авахыг зөвлөж байна. Хэрэв танд тус компанийн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэг санал гомдол байвал “My Voice” хөтөлбөрт MyVoiceMongolia@riotinto.com хаягаар мэдээлж болох юм байна шүү. Танд амжилт хүсье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!