ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гүржийн эрх баригч намын үүсгэн байгуулагчийг АНУ хориг арга хэмжээгээр шийтгэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гүрж улсын эрх баригч Гүржийн Мөрөөдөл намыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бидзина Иванишвилийг хориг арга хэмжээгээр шийтгэж байгаагаа АНУ-ын засаг захиргаа өчигдөр зарлажээ.

Иванишвили болон түүний нам Гүрж улсыг Европтой ойртон нэгдэх замаас гаргаж, Оросын нөлөөнд орох эрсдэл учруулж буйг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.

Оросын зах зээлд бизнес эрхлэн хөрөнгөжсөн Иванишвили одоогоор засгийн газарт ямар нэг албан тушаал хашдаггүй ч сүүлийн 12 жил эрх барьж буй намынхаа “хүндэт ерөнхийлөгч” статустай юм.

Гүржийн Мөрөөдөл нам энэ намар болсон сонгуулиудад ялсан ч үр дүн нь маргаантай хэвээр байгаа.

Тус намын засгийн газар Гүржийг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг зогсоосны улмаас иргэдийн дунд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна.

Сөрөг хүчнийхэн луйврын аргаар сонгуульд ялсан үндэслэлээр Гүржийн Мөрөөдөл намын тэргүүлдэг шинэ парламентыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Эрх баригчид өөрийн холбоотон Ард Түмний Хүч намын нэр дэвшигч, Манчестер Сити хөлбөмбөгийн клубийн тоглогч асан Михейл Кавелашвилийг ерөнхийлөгчөөр сонгосон нь Гүржийн улс төрийн хямралыг улам хурцатгаад байгаа.

Европын талыг хатуу баримталдаг өмнөх ерөнхийлөгч Саломе Зурабишвили шинэ сонгууль зарлах хүртэл албан тушаалаасаа буухаас татгалзаж байна.

“Иванишвилигийн удирдлага дор Гүржийн Мөрөөдөл нам Гүржийн иргэд, жагсагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүний эрхийг хамгаалагчид, сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, хэлмэгдүүлж байгааг бид эрс буруушааж байна” гэж Блинкен мэдэгджээ.

Тэрбээр цааш нь “Үүний үр дүнд газар нутгийнх нь 20 хувийг эзлэн түрэмгийлэх ажлаа үргэлжлүүлж буй Оросын өмнө Гүрж улсыг улам эмзэг болгож байна” гэж хэлсэн юм.

Арваннэгдүгээр сард Гүржийн ерөнхий сайд Иракли Кобахидзе засгийн газар нь Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээг 2028 он хүртэл зогсоож буйг зарласнаар иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж байв.

Эрх баригчид иргэдийн тэмцлийг дарахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу зэргийг ашигласан юм.

Их Британийн засгийн газар иргэдийн жагсаал тэмцлийг харгислан дарахад гол үүрэг гүйцэтгэсэн Гүржийн дотоод хэргийн сайд болон бусад таван өндөр албан тушаалтныг хориг арга хэмжээгээр шийтгэж байлаа.

Өнгөрсөн сард Европын парламент тус улсад болсон сүүлийн сонгуулийг Гүржийн “ардчиллын хямралын сүүлчийн үе шат” гэж тодорхойлсон тогтоолыг баталсан юм.

Сонгогчдыг айлган сүрдүүлсэн, сонгогчдын саналыг худалдаж авсан, урвуулан ашигласан, ажиглагчдыг дарамталсан зэрэг үйлдлүүдэд онцгойлон санаа зовж байгаагаа уг тогтоолд илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
83 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.146] 2024/12/31
Оросыг дагавал могойн хорлол
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.146] 2024/12/31
Гүржийн женко
1 | 1 Хариулах
Зочин [43.242.243.71] 2024/12/29
Баруунд таалагдвал террорист байсан ч дэмжинэ, таалагдахгүй бол бурхан байсан ч эсэргүүцнэ. Баруунд одоо амен гэж хуцдагуудаа үгүйсгээд эхэлсэн байна лээ шүү.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.240] 2024/12/29
Гүй тэгээд АНУгийн заавраар ахан дүүсээ хядалтай бишдээ. Хоригт орсон нь хамаагүй дээр.
5 | 4 Хариулах
Зочин [203.58.84.214] 2024/12/29
Orosiig dagaval nohoin zamaar orloo l gesen ug
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.117] 2024/12/29
Хар хужаа Монголын нvvрсийг маш хямдаар 20 жил хулгайлахаар гэрээлчихлээ хужаа долоогсодыг хар хужаатай нь устгацгаая Монголчуудаа
0 | 3 Хариулах
Иргэн [202.9.40.221] 2024/12/29
Хөөе тэр Гүржийн сонгууль яах вэ нөхдүүд ээ!? Цаана чинь ганц цахилгаан станц барих гэж 20 гаруй жил барих мөнгөнөөс нь цавчсаар одоо бүр барихаа ч больж цахилгаан нь хүрэлцэхээ больсон, ганц байгаа хотынхоо хүн амын талыг нүүрс түлж амьдруулж ажилгүй, орлогогүй болгосон та бидний сонгосон улс төрчид чинь арав гаруй мега төсөл хэрэгжүүлнэ гээд байна. Тэр олон их наядын зээлээр хийгдэх төслөөсөө өмнө иргэдээ цахилгаантай болгох, нүүрс түлж утаанд хордуулахгүй байхыг сануулах юмсан. Бидэнд хийх ажил, хэрэлдэх сэдэв хангалттай байгаа шүү! Хэ хэ. Марзагнахаа больцгоо!
3 | 1 Хариулах
Зочин [103.57.93.194] 2024/12/28
Ернь аливаа улс өөрсдийнхөөрөө л хөгжиж болдоггүй юмуу Заавал Америкийг дагах албагүй яахаараа улсын дотоод хэрэгт энэ АНУ хөндлөнгөөс нөлөөлж улсыг самарч байдаг юмбэ Энэ Америк бол дэлхийн өнцөг булан бүрээс очиж улс болсон цагаачдын улс шүү дэ Эд энд л энэ ардчилал тогтолцоо нь таардаг биз Гэхдээ энэ ардчилал их сайхан юмуу гэхэд яагаад хүнд буу эзэмших эрх өгдөг юм Тийм л сайхан зөв нийгэм юм бол хүмүүс нь гэгээрч хачин Гоё болдог баймаар юм Тэгэхээр Америк нийгэм бол сайхан сэтгэлдээ биш мөнгө ашиг эд хөрөнгөн дээр тогтдог нийгэм Өөр эдэнд үнэт зүйл түүх өв соёл байхгүй
3 | 4 Хариулах
Зочин [103.168.34.100] 2024/12/28
Америкууд Саакшвилиг сумлаад Саакшвили Грузинуудыг сумлаад ёстой толгойгоор нь баасанд дүрчээд гаргаж билээ. Тэр цагаас хойш Грузинууд Америкад тийм амархан явчихгүй бхаа. Хаширсан ард түмэн гэж хаширсаныг л хэлнэ. Монгол ч бас хошного нь загатнаад л байгаам, АНУсын Элчингээс цагаан хорхойтуулсан. Одоо цагаан хорхойнууд нь Хятад маахуурын амтанд ороод 14 мега юу юу ч гэнүү. Цагаан хорхой ер нь цадна гэж байдгүйм бшд, их наядаар нь идээд л байхын, одоо боллоо гэж нэг дуугарсангүй. Толгой нь занхайгаал хөлөөс нь идээ гоожоол бхад л ахиад иднэээ л гээд байхын. Юу ч ингэхэд.
4 | 7 Хариулах
Зочин [185.40.4.29] 2024/12/28
Энэ гөлөг цаг нь ирэхэд Башар Ассад шиг ороz руу зугтах болно женко ч бас удахгүй зугтана.
12 | 4 Хариулах
Зочин [43.242.243.71] 2024/12/29
Танай хүзүүгүй ах, сайхан балаг хоёр америк руу зугтлаа яалаа.
2 | 1 Хариулах
Зочин [37.48.108.11] 2024/12/28
Зөвлөлтийн үед Оросууд энэ Гүрж, Армени, Азарбайжан улсуудын тархийг угааж, хооронд нь яс хаяж дайсагнадаг үзэлтэй болгож байлаа. Уг нь Монголчуудын эрин үед энэ улсууд хоорондоо маш эв түнжинтэй, нөхөрсөг хөршүүд байсан юм. Оросууд Сталины үед нэгнээр нь бусдыг нь хэлмэгдүүлж хороосоор байгаад нэг нэгнээ үзэхээ больсон. Бас Монгол Буриад 2-ын хооронд яс хаяж байсан.
9 | 5 Хариулах
Зочин [66.181.183.185] 2024/12/29
Европчууд ажлын байраа, эрх чөлөөгөө, эрх мэдлээ, газар нутгаа, эх орондоо сайхан амьдрах боломжоо гадны цагаачдад алдсаар байна. Европчууд эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаал хийхээр цагдаа хүчнийхэн бороохойдож баривчилж цагдан хорьж байна. Эх орон газар нутгийг нь эзлэн авч байгаа цагаачдыг үзэн ядсан европчуудыг нацист фашист үзэлтэн арьс өнгөний үзэлтэн гэж үзэн ядаж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө ярьдаг европын эрх баригч нар европчуудыгаа далд байдлаар дарангуйлж байна. Европчуудын татварын мөнгөөр цагаачдыг тэжээж байна. Америкийн талд үйлчилдэг европын эрх баригчид, европын холбоо европт европчуудад огт санаа тавихгүй байна. Монголчууд боломж гарвал америк, канад, австрали, европ өмнөд солонгос руу цагаачилж, ажиллаж амьдрах хүсэлтэй байдаг шиг европчууд боломж гарвал америк канад австрали япон руу цагаачилж, ажиллаж амьдрах хүсэлтэй байдаг. Европт дүр эсгэсэн хуурамч ардчилал оршиж байна.
3 | 2 Хариулах
2025 он хүслээ хэлдэг жил юм гэнэ ээ [139.5.217.115] 2024/12/28
2025 онд хойд солонгосчууд ганцаараа идээд таргалсан бүдүүн гахайгаа Чаука шиг цааш нь харуулж эрх чөлөөгөө олж аваад АНУ болон өмнөд солонгостой энхийн гэрээ байгуулж хойд солонгосын ажилчид өмнөд солонгосын хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж ирэх болно оо.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.92.213] 2024/12/28
Ардчилал гэдэг чинь энэ шүү дээ:өөрт таалагдаагүй бүхнээ харлуулж,хааж,хорьж байна.Удахгүй бүх хөрөнгийг нь хураана,хутган үймүүлнэ.
5 | 10 Хариулах
Гэгэ [202.9.41.116] 2024/12/28
Ингэж бурахгүй нөхөр
8 | 2 Хариулах
Гэгэ [202.9.41.116] 2024/12/28
Үүнийг зөвхөн барууны ардчиллын онол гэдэг юм ардчилал бол даян дэлхийн хүн төрөлхтний хүсэл зоригийн илэрхийлэл болохоос америк барууны өмч биш коммунист БНХАУ практик дээр жинхэнэ ардчиллыг харуулж европ америкууд биширч барууны ардчилал цагаач дүрвэгчдэд эзлэгдэж байгааг дэлхий харж байна ЕХ тарах нь гарцаагүй
1 | 8 Хариулах
Зочин [66.181.189.244] 2024/12/28
чи тийм дургүй юм оросдоо очоод амьдраачдээ
7 | 1 Хариулах
Гүяа [202.9.41.116] 2024/12/28
Шашны урсгал нэгт оросуудыг дагасан нь дээр тэгээд ч яривал оросуудын тасалж авсан гээд байгаа осет абхазиуд гүржээс тэс ондоо соёл хэлтэй ард түмэн гэдгийг мэдэхгүй юу осетчууд нь иранаас нүүдэллэж ирсэн эртний аланчуудын үр сад гэж түүх судлаачид үздэг юм байна абхази бол исламын шашинтай ойогомжтой умард кавказын хамаатнууд
2 | 4 Хариулах
Зочин [103.168.34.100] 2024/12/28
Гүржүүд харин Украйн, Монгол хоёрыг дагуулахгүй ухаалаг, дайчин ард түмэн юм.
3 | 3 Хариулах
Ундрал [103.57.94.18] 2024/12/28
Тусгаар улсуудын дотоод хэрэгт оролцдог бүдүүлэг байдлыг өөгшүүлж болохгүй. АНУ, ЕХ наанаа ариухан гэмгүй,аврагчийн дүртэй, цаагуураа улс орныг хагалан бутаргагч, харанхуй массыг төр засгийнх нь эсрэг турхирах замаар өөрсдийн нөлөөнд оруулах аргатай.
3 | 5 Хариулах
Зочин [139.5.217.198] 2024/12/28
оросын нохой хуко данх медхен угаараар монголчуудыг хоморголон устгаж байгаа ялаар шийтгэгднэ
6 | 3 Хариулах
зочин [66.181.188.106] 2024/12/28
Гүрж ялна гамингийн гар бароны боолууд ялагдаж зугатан арилах болно
1 | 3 Хариулах
Гохино [59.153.87.51] 2024/12/28
Орос хошного их долоовол ийм болно
6 | 3 Хариулах
МОНГОЛЧУУД аа [202.126.88.171] 2024/12/28
груж, украинаас болж хоорондоо тохиолцоод байвал бид "мангас"-н аманд очих хаалгаа татна гэсэн үг шүү дээ, бид Монголчууд - ингэж хоорондоо хэрэлдэх хэрэг юун
1 | 2 Хариулах
Зочин [37.48.57.155] 2024/12/28
Орос улс эзэнт гүрний эзлэн түрэмгийлэх,бусад улс ороныг дарамталж нөлөөндөө байлах гэсэн дундад зууны үеийн сэтгэлгээнээсээ одоо болтол салаагүй.Түүхийн туршид бүх эзэнт гүрнүүд задарч сууринд н олон улс орнууд үүсч байсан. Одоо дэлхийн сүүлчийн эзэнт гүрэн Орос ч ялгаагүй задрна.Орост колончлуулсан олон улс үндэстэнгүүд эрх чөлөөгөө олж тусгаар тогтноно.
8 | 3 Хариулах
Гэгэ [202.9.41.116] 2024/12/28
Мал пзда минь чи ингэж дураараа хуцаж байвал чамаас асууя африкийн ард түмний хувт заяагаар тоглож доог тохуу хийж явсан баруун америк чинь үнэхээр ардчилсан эрх чөлөөт хүний эрхийг дээдэлдэг хуучны бурангуй ёсыг халсан уу?! Үгүй тэдний арга барил улөм боловсронгуй болсон францууд өдийг хүртэл колони байсан орондоо цэргийн баазаа байрлуулж уул уурхайд нь эзэн суучихсан сая нэг тэд ухаарч хөөж явууллаа ботсванагийн амазны уурхайд эзэн суусан канадчууд хэзээ хүүлэн мөлжилтээ дуусгах вэ бельгийн колони байсан африкийн орнуудын иргэд яагаад амьдралдаа шоколад идэж үзээгүй вэ? Африк хүүхдүүдийг зро паркын амьтан шиг нийтэд үзүүлж байсан бельгийг чи юу гэх вэ! 1954 азгүй фашист өлөгчин минь!!
2 | 5 Хариулах
Зочин [95.211.60.8] 2024/12/28
Африкийн ихэнх улсууд Оросын дагуул улсуудаас илүү хөгжилтэй шүү. Андуураад байгаарай. Одоо яг Оросын талын Африкийн цэргийн дэглэмтэй хэдэн улс л Монголоос ядуу байгаа. Өмнөд Африк л гэхэд бүүр Оросуудаас ч хамаагүй хамаагүй баян, хөгжилтэй амьдардаг улс шдэ.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.178.224] 2024/12/28
Дундад улсын ах нартай байхад Монгол ялна. Оросуудыг газар дор ортол нь үзэн ядах хэрэгтэй.
1 | 9 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
???
0 | 2 Хариулах
Зочин [66.181.178.186] 2024/12/28
МАНын гол уриа нь бн тэ
2 | 1 Хариулах
Зочин [202.9.41.116] 2024/12/28
гамингийн үлдэгдэл л байна коммунистууд хамаагүй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.136] 2024/12/28
Хүүхдүүдээ ирээдүйд гомо транс болгох уу хэвийн хүмүүс болгох уу гэдэг тэмцэл юм бнлээ.
5 | 6 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2024/12/28
ЧАУШЕСКУ ҮНЭХЭЭР УДИРДАГЧ ХҮН БАЙСАН! ТЭР ҮХЛЭЭС Ч АЙДАГГҮЙ! ТҮҮНД ӨМЧ ХӨРӨНГӨ БАЙГААГҮЙ! ЭХНЭР ЕЛЕНА НЬ ХЭДЭН ТУФЛЬТЭЙ Л БАЙСАН БИЗ! ТЭР 2 БОЛ ҮНЭХЭЭР ҮНДЭСТНИЙ УДИРДАГЧ БАЙСАН!
3 | 5 Хариулах
Хм [59.153.87.51] 2024/12/28
Тэрийгээ хурал дээр алга ташаад л , уйлаад л дэмжиж байснаа сарын дараа буудаад алчихсан. Хар масс дандаа ийм ,агуу путин ахыг чинь оросууд өөрсдөө хөлөөр нь ч дүүжилж мэднэ
5 | 1 Хариулах
Зочин [103.57.95.178] 2024/12/29
Чашeскугийн тухай Румынд оюутан, дараа нь ЭСЯд ажиллаж байсан гэж хүний ном байгаа. Тэрийг уншчихаад хуцаарай зөнөг архичаан. Чаушeску өөрөө НАХЯ-ы гeнeрал байсан юм байна лээ. Авшай нь юун хэдэн туфль. Хүний наймаа, контрбанд, алт гээд барагдашгүй шуналтай авгай байсан байна лээ. Филатова цаашаа
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.178] 2024/12/29
Цогбадрах гэж хүний бичсэн ном шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.188] 2024/12/28
Энэ нэг Иванашвили гээч Гүржэд огт хамаагүй байсан, сүүлд 2000-аад онд Саакашвилигийн үед Гүржийн иргэн болж байсан, өмнө нь байнга Орост амьдарч Оростоо овоо бизнес хийж мөнгө босгосон хүн. Бодвол Пүтин Гүржийг самрах гэж энэ хүнийг явуулсан биз.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Бүр XVIII зуунаас Орост ажиллаж, амьдардаг гүрж үндэстэн маш олон. Гүржид амьдардаг гүржүүдээсээ ч олон шүү.
1 | 3 Хариулах
Зочин [103.57.94.188] 2024/12/28
тэр энд ямар хамаатайн. Монголд нэг Оросоос цагаачилж ирсэн буриад, халимаг, тува хүрч ирээд хазгай хэлээрээ манай улстөрд ороод байвал бид дургүй л байна
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Маш их хамаатай.
0 | 2
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Нөгөө буриад, тува, халимагт хайр зарлаад байсан чинь яасан бэ?
0 | 2
Зочин [66.181.178.136] 2024/12/28
Суудлаасаа буухгүй гэж байгаа авгай бол бүүр францын иргэн
2 | 3 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Гүржийн ард түмэн хоёр дахь украйн болж, AHУсын тоглоом болохыг хүсээгүй учраас л ийм сонголт хийсэн юм.
5 | 5 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/12/28
Панамын хуудас дээр Оростой нийлж хулгай хийсэн Гүржийн олигархиуд бүгд байна лээ. Монголын УИХ гишүүд бас хүүхдүүд нь ч байна лээ. Оростой нийлсэн нөхдүүд үе дамжиж хулгай хийдэг нь баригдсан. Гүржүүд бөөн хулгайч нараа сонгоод дээрээ гаргачихсан байна лээ. Одоо авлигад живнэ, харж байгаарай!
7 | 3 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Тэгээд тэр монгол хулгайч нараа барьж аваад шоронд хийх нь яасан юм бэ? 😂😂😂
2 | 4 Хариулах
choir [103.108.230.51] 2024/12/28
Гүржүүд дахиж дийп стейтүүдийн утсан хүүхэлдэй болж улсаа сүйрүүлэхээс хамгаалсан зөв сонголтоо хийсэн бөлгөө
5 | 5 Хариулах
Зочин [103.57.95.178] 2024/12/29
Хөөрхий мангуу гомо маань нөгөө л дийп стэйтээ хашгачсаар ккк
1 | 0 Хариулах
choir [103.108.230.51] 2024/12/28
Хөөрхий дийп стейтүүдийн хүн гарч чадаагүйд шарлахсан арга ядсан арга бөлгөө
4 | 4 Хариулах
Зочин [139.5.217.201] 2024/12/28
2025 онд умардууд тарган пацааныхаа эсрэг ВАЛКИР ажиллагаа явуулж суудлаас нь зайлуулаад америк, өмнөд солонгостой энхийн гэрээ байгуулах болно.
3 | 2 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.7.248] 2024/12/28
ГҮРЖҮҮД ОРОСУУДАД ДУРГҮЙ!! ЦЭРЭГ ТАТДАГААР ТЭНЭГ ИВАНУУД ТАЛ ТАЛ ТИЙШ ЗУГАТХАД ГҮРЖҮҮД ОРОСУУДЫГ ХӨӨЖ АД ҮЗЭЖ БАЙСАН БИЧЛЭГ ОРОСООР НЭГ ТАРХАЖ ШААГИЛДАЖ БАЙСАН! УГААСАА ӨМНӨ ГАЗАР НУТГИЙГ НЬ БУЛААСАН ФАШИСТ ЛАЛРУУДАД ХЭН ДУРТАЙ БАЙХ ВЭ ДЭЭ
7 | 5 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.7.248] 2024/12/28
БУЗРЫН ОЯА ЛАЛРУУД ОРОЙ ДЭЭР БАЙВАЛ ЭХ ОРОН ХӨГЖИХГҮЙ АРД ТҮМЭН НАР ХЭЗЭЭ Ч НАР ҮЗЭХГҮЙ!!! ГАР ХӨЛ БОЛОГСОД УЛС ОРНОО ХЭЗЭЭ Ч БОДОХГҮЙ ХӨГЖИЛ ДЭД БҮТЦҮҮДИЙГ БҮГДИЙГ ГАЦААЖ ГАЖИГ ОРОСООСОО ХАМААРАЛТАЙ БОЛГОХ ГЭЭД ЧИЧИРНЭ!
4 | 5 Хариулах
Зочин [122.201.31.130] 2024/12/28
Amerik lalaruud iim l bgaa ymdaa panam greland kanadiig avna geed shuud medegdej bgaa
4 | 5 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/12/28
Путины эзэн л тэгж хэлсэн шүү дээ. Путин ч гэсэн 2 хоногийн өмнө Оросын ганц найдвар бол Хятад гэснээ, гэхдээ Трамп ах Оросыг аварна гэсэн шүү дээ. Өчигдөр Словак руу юм гуйж ярьсан.
4 | 3 Хариулах
Зочин [202.126.91.184] 2024/12/28
Oros nohoinuud blj orosiin viztei hvmvvst gadaadiinhan vizee uguhgui bh hregtei amerikiin viztei ch oros ruu garsan bol viziig ni tatgalzuulah hregtei ivantai nuhtssun bvh hvmvvs shiitggdej taaran
4 | 3 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/12/28
Гүржийн ирээдүй ч бүрхэг болоод явчихлаа. Оросын орк троллуудыг улс төрдөө гаргасан улс дарангуйллын зам руу л ордог жамтай.
4 | 8 Хариулах
Зочин [202.126.90.128] 2024/12/28
АНУс нээрээ эхнэрээ гэрээс гаргадгүй үхэж бсан хартай нөхөр шиг л бхын.
4 | 8 Хариулах
Зочин [202.9.46.79] 2024/12/28
Наадах чинь яг Орост таарсан үг байна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.185] 2024/12/28
Германы ерөнхийлөгч Штайнмауер доктор Алиса Вайдалын намын гишүүнд зад шүүмжлүүлэв. АFD нам Штайнмауерийг шүүхэд өгч огцруулна гэв. AFD намын гишүүн хэлэхдээ, Германы Бундестагд насаараа шахуу суусан та Германы ард түмний төлөө яг юу хийв ээ? Та зөвхөн канцлер асан Меркелийн баруун гар болж, Герман улсыг сүйрүүлсэн. Сүүлийн жилүүдэд Герман улсын боловсролын систем дампуурсан. Мэргэжлийн боловсон хүчингүй болсон. Насаараа энэ улсын төлөө ажилласан тэтгэврийн насныхан хогийн саван дотроос шил цуглуулж тушааж байна. Тэд ядуусд тараадаг шөлөнд оочерлож байна. Дундаж давхрага сүйрсэн. Таны галзуурал, тэнэглэлээс болж, Герман улс эрчим хүчний хомсдолд орж, үйлдвэрүүд хаалгаа барьлаа. Меркел та хоёр энэ сүйрлийн эхлэлийг тавьсан. Та нарын цагаачлалын болон жендерийн бодлого Герман улсыг сүйрүүллээ. Гаднаас мэргэжилтэн ажилчид авна гэж ярьдаг. Германы иргэд ажилгүй байна. Таныг шүүхэд өгч, огцруулах цаг удахгүй хэмээн Бунтестагийн индер дээрээс мэдэгдлээ.
6 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2024/12/28
ОК!
3 | 3 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2024/12/28
сайн байцгаана уу. "Иванишвли" гэдэг гүрж нэр байдагийг анх удаа л дуулж байх чинь. Орос нэрийн араас, -Иван-, "швли" залгаад л *гүрж нэр* сонирхолтой агаад сонин л юм.
3 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2024/12/28
ЧИНИЙ НЭРНЭЭС Л ДЭЭР ЮМ!
4 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2024/12/28
ШВИЛИ ГЭДЭГ БОЛ ХҮҮ ГЭСЭН ҮГ! ФЕЙЗА БОЛ ПИЗДА ГЭЖ Л УНШИГДНА!
5 | 4 Хариулах
Зочин [66.181.182.99] 2024/12/28
бэки байжаагаад бэски тэгээд баска болцын болуу. гэхдээ хамаг эхний нэр нь ‘юм-үз’
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2024/12/28
ЯАГААД АНУСЫН ДҮРМЭЭР ЯВАХ ЁСТОЙ ГЭЖ? МАЙ ШҮҮ!
3 | 7 Хариулах
Зочин [154.213.185.185] 2024/12/28
За ингээд ороzыгоо дагаад нохойн орон боловоо хөөрхий. Гүржүүд зовлонд дуртай хүмүүс ажээ.
8 | 5 Хариулах
Зочин [103.57.94.188] 2024/12/28
АНУ ямар ядаргаатай юм бэ
3 | 7 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/12/28
СААКАШВИЛИГЭЭС ХОЙШ ГҮРЖИЙН ДНБ НЭГ ХҮНД ОНОГДОХ НЬ ДАБЛДААД ЯВЖ БАЙГАА УЛС ТӨР НЬ ЦЭГЦЭРХЭД ДАРААГИЙН ПОЛЬШ БОЛНО
6 | 2 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Францын иргэн Саломе Зурабишвили зайлах ёстой
5 | 5 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/12/28
Оросыг дагасан улсууд шоовдор улс болцгоож байна. Оросыг дагавал шорон болоод байна.
16 | 6 Хариулах
Зочин [66.181.178.224] 2024/12/28
2-хон хөрштэй монголчууд маань одоо хятад ах нараа л дагах хэрэгтэй. Энэ кирил үсгээ болиод ханз сурах өдөр удахгүй ирнэ.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.183.185] 2024/12/28
Монголыг ч бас нууцаар эдийн засгийн хоригт оруулсан.
9 | 2 Хариулах
G [66.181.191.57] 2024/12/28
За тэгээд Америкаараа самруулаад Украйн болоорой
6 | 14 Хариулах
Зочин [108.147.197.16] 2024/12/28
орос гахайнууд бузар савраа дүрсэн л бол ямар ч сайхан ирээдүйтэй улс ердөө л ГОВНО 💩💩💩💩 КАКАШКА болж хувирана даа
16 | 6 Хариулах
Зочин [172.56.17.248] 2024/12/28
Oros garaa dvrwel tgd duus duus
11 | 1 Хариулах
Иргэн [66.181.182.205] 2024/12/28
Оросын дарлалаас хурдан салж. хөгжин цэцэглэхийг хүсьеэ
18 | 4 Хариулах
Зочин [66.181.179.250] 2024/12/28
Гитад иргэн хүн л ийм юм бичнэ дээ.
2 | 10 Хариулах
Гэгэ [202.9.41.116] 2024/12/28
9 Үнэн
0 | 5 Хариулах
Зочин [59.153.115.74] 2024/12/28
Нэг хөгийн санаа муутан бүхэл бүтэн улс орныг самарчих юм дааа
14 | 3 Хариулах
Зочин [202.9.46.79] 2024/12/28
Georgian Genco
6 | 2 Хариулах
Зочин [110.33.38.86] 2024/12/28
Оросын троллууд ЖООМ шиг шаагилдаад ороод ирээрэй, гялз гялз.
17 | 3 Хариулах
Зочин [66.181.178.224] 2024/12/28
Bi hyatadiin troll bnaa. Ta men naad kiril usgee haya, hanz goyo! Tamsag deer hureed ir, gege ni chamd unegui zaanaa.
2 | 5 Хариулах
Гээ [202.9.41.116] 2024/12/28
Гээ во лаи да
0 | 1 Хариулах