Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Ундрах: Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган хүний замыг есдүгээр сарын 1-нээс өмнө шинэчилж дуусгана

Б.Манлай
2025 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган хүний замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд компанийн ажил зургаадугаар сард эхэлж, хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна гэв.

Энэ тухай “Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Манай ажил хийж байгаа талбай орчимд аж ахуйн нэгжүүд ихтэй учраас явган хүний замын хавтангаа тавиад бэхжиж амжаагүй байхад машин техниктэйгээ бараа материал буулгах зэргээр явган хүний замын дээгүүр гарч, механик гэмтэл үүсгэж байна.

Яг одоо бидний ажиллаж буй Стандарт хэмжил зүйн газар орчимд өмнө нь хоёр хүн зөрж багтахгүй нарийн зам байсан. Тиймээс энэ хавьд байсан авто машины халаас зогсоолыг арилгаж, явган хүний замаа стандартын дагуу өргөтгөж гурван метр өргөн болгосон” хэмээн ярилаа.

Чулуун хавтангийн эхний ээлжийн татан авалтаа дотоодын чулуу үйлдвэрлэгчдээс худалдан авч, нийлүүлэлт багасах үед БНХАУ-аас чулуун хавтан авах зэргээр ажлаа тасалдуулахгүй явуулж байгааг хэлэв.

зураг
 

Явган хүний замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүрэгт нь хүлээлгэн өгч байгаа аж. Тухайн хавтангаар дүүргүүд судалгаа гарган явган хүний замгүй байршлуудад явган зам тавих юм.

Харин ашиглах боломжгүй гэмтэлтэй хавтангуудыг барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж дахин боловсруулалтад оруулжээ.

зураг