Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шижирбаатар: Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил наймдугаар сард дуусна

Б.Манлай
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж буй. Уг хэсгийн явган хүний замын ажлыг ирэх наймдугаар сард дуусгах юм байна.

Энэ тухай гүйцэтгэгч "Эс Эл Сити" ХХК-ийн ерөнхий инженер С.Шижирбаатар “Маршалын гүүрнээс Цэнтрал тауэр хүртэлх нийт 9,450 м.кв талбай бүхий явган хүний замыг шинэчилнэ.

Өнөөдрийн байдлаар 2,500 орчим м.кв замыг шинэчлээд байна. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучин замыг хуулж, байгалийн чулуугаар солих ажил эхэлсэн.

Манай компанийн хувьд өмнө нь хөдөө, орон нутагт чулуун хавтангаар явган хүний зам хийж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар 15 хүн, таван техниктэйгээр ажиллаж байна.

Буулгалтын ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж, далан суурь болон хавтан цохих ажлыг өдрийн цагаар хийж байна. Төлөвлөгөөнөөс харвал наймдугаар сарын дунд гэхэд дуусгах боломжтой” гэв.

Өнөөдрийн байдлаар тус байршлын явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлын явц 30 хувьд хүрчээ.

Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг шинэчлэхдээ барзгар гадаргуутай, 30х60 см хэмжээтэй байгалийн чулууг ашиглаж байгааг мэдээлсэн юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг