Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотын ундны усыг гүн цэвэршүүлэх анхны үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа оржээ.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд барьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Хөтөлбөр ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх боломж бүрдэх юм. Үйлдвэрийг хэвийн горимоор ажиллуулахад шаардлагатай арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахад Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр/2025.08.09/ ажиллалаа гэж ЗГХМОНХХ-ээс мэдээлэв.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг