Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн эзэмшлийн газар дээр барьсан байгууламж, ТҮЦ-ийг буулгасан талбайг ногоон байгууламж болгоно"

Б.Манлай
2025 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг арилгуулж буй.

Энэ тухай нийслэл хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй.

Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв.

Багшийн дээд орчим болон зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд олон улсын стандартын дагуу ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс