Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

45 дугаар сургуулийн урд талд барьсан түр байгууламжийг буулгав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 18-нд Нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллаж, 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Тэгвэл өнөөдөр зөвшөөрөлгүй барьсан түр байгууламжийг буулгаж дууслаа. 

Тодруулбал “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн мухлаг барьсан юм.

Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байсан тул түр байгууламжийг ийн өнөөдөр буулгав. Үргэлжлүүлэн нийтийн эзэмшлийн сандлыг буцаан угсарч байна.

зураг
 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС