Гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Их хурд” наадам Хүй долоо худагт үргэлжилж байна.
Энэ жилийн наадмаар есөн насны морины уралдаан, шагай болон сурын тэмцээнээс гадна 256 бөхийн барилдаан болж байгаа юм.
Өнөөдөр их нас, шүдлэн насны морьдын уралдаанаас гадна үндэсний сур, шагайн харваан тэмцээн явагдах бол маргааш хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлнэ.
Их хурд наадмын хөтөлбөр:
Шигшмэл хурдан морины уралдаанд хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Бай шагналын тухайд: Наадамд морь нь түрүүлсэн уяач нарт Land Cruiser 300 загварын автомашин, аман хүзүү 20 сая, айргийн 3-5-д хурдалсан хүлгийн эздэд 5-15 сая төгрөгийн бай шагнал өгөх бол унаач хүүхдүүдэд шагналын 20%-ийг олгох юм байна.
Уг наадмыг Монголын уяачдын өдөрт зориулж зохион байгуулдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!