Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ.
Тус баяр наадмын Азарганы уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Амарсайханы Билигүүдэйн хар азарга хурдалж, аман хүзүүд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, улсын алдарт уяач Далайн Батбаярын хул азарга орлоо.
Харин айргийн гуравт Төв аймгийн Борнуур сумын харьяат, уяач Мөнхтөмөрийн Сайнзаяагийн халзан азарга, айргийн дөрөвт Булган аймгийн Булган сумын харьяат, уяач Баатарчулууны Гүнсамбуугийн бор азарга, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, алдарт уяач Бат-Очирын Саранхүүгийн халзан азарга хурдаллаа.
Айргийн 6-15 дугаар байрууд:
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ААУ Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд.
7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Энхсайханы Энхбаярын хүрэн. Нямжавын Норовжамц уясан.
8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Анхбаярын Анхжаргалын ембүү хүрэн.
9. Завхан аймгийн Алдархаан сумын Чинбатын Болд-Эрдэний цавьдар.
10. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ААУ Балжхүүгийн Үүрцайхын бор.
11. Завхан аймгийн Яруу сумын Шаравдоржийн Мянганбаярын халиун.
12. Увс аймгийн Зүүнговь сумын МУАУ Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр.
13. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Одонбаатарын Норовсамбуугийн зээрд халзан.
14.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын МУАУ Бүтийн Батсайханы зээрд халзан.
15. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Искрагийн Золбоогийн түмэн эх халзан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!