Нийслэл хотод өнөөдөр хоёр байршлын замыг хаах бол наймдугаар сарын 11-ний Даваа гарагт “Биг” худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хаана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-нд хаагдах замууд:
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг цогц гудамж, зам болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өндөр настны гэж нэршсэн буудлаас Хүүхэд залуучуудын театр, долоодугаар хорооноос 67 дугаар сургууль хэсгүүдэд зам хааж, цахилгааны шугам сүлжээний сэтэлгээний ажлыг гүйцэтгэнэ.
- Зам хаах: Наймдугаар сарын 9-ний 23:00 цаг
- Зам нээх: Наймдугаар сарын 10-ны 06:00 цаг.
“Хөсөг трейд”-ийн уулзвараас зүүн тийш төмөр замын фризерийн зүүн тал хүртэлх замыг хааж, шинэчилнэ.
- Зам хаах: Наймдугаар сарын 9-ний 23:00 цагаас
- Зам нээх: Наймдугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээг зурна.
Наймдугаар сарын 11-ний Даваа гарагт хаах зам:
Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлт хийнэ.
- Зам хаах: Наймдугаар сарын 11-ний 23:00 цаг
- Зам нээх: Наймдугаар сарын 14-ны 06:00 цагт.
Авто зам хаасан хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!