Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ой, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан Хүй долоон худагт гурван өдрийн турш өргөн дэлгэр, амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Од групп", "Эм Жи Өү Транс" ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ-ын бөх, улсын аварга О.Хангай найм даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, ЗХ-034 анги, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК-ийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Жем Интернэйшнл" ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүр бөхийг 8 сая, их шөвгийн дөрөвт шалгарсан бөх тус бүрийг 3 сая төгрөгөөр шагнасан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!