Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ариг банкны хадгаламжийн аяны V шатны урамшууллын эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 11
Сурталчилгаа

"Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой" хадгаламжийн аяны 5 дахь шатны /07.01-07.31/ урамшууллын эзэд 2025.08.08-нд урамшууллаа гардан авлаа🤝

 Энэ удаад нийт 59 урамшууллын эзэд тодорсон бөгөөд:

  • Хосоороо гадаадад аялах эрхийн эзэн - 1
  • 1 сая төгрөгийн урамшууллын эзэн 3 харилцагч 
  • 500,000 төгрөгийн урамшууллын эзэн 5 харилцагч болон уламжлал ёсоор сүүлийн 4 орон нь таарсан харилцагчдыг тодруулахад 50 харилцагч  50,000 төгрөгийн эзэн тус тус боллоо. 

V шатны супер урамшуулал Турк улсаар хосоороо аялах эрхийн эзнээр тодорсон Н.Уранчимэгийн сэтгэгдэл:

зураг
 

“Эхэндээ үнэн гэж бодоогүй ээ, тоглоом шиг санагдаад л. Дараа нь лайв бичлэгийг нь үзээд итгэлтэй болсон. Би Ариг банкандаа хадгаламж нээгээд, тогтмол нэмээд яваад байсан. Өнөө үед бизнес хийх, хөрөнгөө өсгөх амаргүй ч банканд мөнгөө хадгалаад хуримтлал үүсгэх нь хамгийн найдвартай алхам юм байна. Энэ удаад азтан болж, хосоороо Турк улс руу аяллаар явахаар болсон нь хуримтлуулж ирсний минь хамгийн сайхан шагнал боллоо. Тиймээс хүн бүр өнөөдрөөс эхлэн хуримтлалтай болоорой гэж зөвлөе.”

V шатны урамшууллын 500,000 төгрөгийн эрхийн эзнээр тодорсон Л.Цэцгээгийн сэтгэгдэл:

“Би тэтгэвэр буухаар сар бүр 500,000 төгрөгийг хадгаламждаа хийдэг зуршилтай. Ингэснээр аажим аажмаар хуримтлал нэмэгдээд, хэрэгтэй үедээ түшиг болох боломжтой болдог. Энэ удаа азтан болж, хадгалж ирсэн минь надад сайхан бэлэг барилаа. Хүн тогтмол хуримтлуулж байвал жижиг дүн ч гэсэн ирээдүйд том боломж болдог юм байна.”

зураг
 

Та Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотод байрлах салбар нэгжид 50,000₮-өөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс сонгон жилийн 14-16.5 хувь хүртэлх өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэн урамшуулалд оролцон сар бүрийн урамшууллын эзэн болохоос гадна супер шагнал  буюу 100 сая₮-ийн эзэн болох боломжтой юм. Мөн төрсөн өдөр нь тохиож буй харилцагч бүрд нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх юм. 

“Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг : 

24 цагийн туршид 7070-1001 дугаар 
100say.arigbank.mn сайт 
www.arigbank.mn/mn сайтаас болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай.

зураг
 

ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.