Өнөөдрийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +18…+20 градус дулаан байна.
Ирэх өдрүүдэд буюу 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!