Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгнө

ikon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордны “Чингис Хаан Танхим”-д

10:00 цагт Улсын Онцгой Комиссын III хуралдаан болно.

Үндэсний төв номын санд

12:00 цагт Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлт болно.

Нисэхийн тойргийн Тэс петролиум ШТС орчимд

12:30 цагт НЗД-ын орлогч А.Амартүвшин хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгнө.

Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны байранд

14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг болно.

Гадаад Харилцааны Яамны байранд

14:00 цагт Аюулгүй байдал, Гадаад харилцааны 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг болно.