Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сурч, хөгжих тэгш боломжийг хангасан цэцэрлэгийн шинэ барилга өчигдөр ашиглалтад орсон талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Тодруулбал улсын төсвийн тухай 2021 оны хуульд "Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/" нэршилтэйгээр батлагдаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд баригдсан цэцэрлэгийн барилгын угсралтын ажил дууссан байна.
Барилгын ажлыг "Хүрэл Ордон" ХХК гүйцэтгэсэн бөгөөд өчигдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!