ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Онлайн усны тоолуур тавьж, хэрэглээ нь хэтрээд эхэлбэл автоматаар зогсоодог болно"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарт буй худгийн асуудлыг хэрхэн шийдэхээр болсон талаар Усны газраас өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Улаанбаатар хотод байгаа худгийн тоог нэмэхгүй нь тулд өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашигласан тохиолдолд автоматаар хууль бус ус ашиглалт байна гэж үзээд торгууль буюу ашиглаж болох усны нөөцийг нь гурваар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг авахаар болсон гэдгийг Усны газраас мэдэгдлээ.

"Усны үнийг зөвхөн хэмнэхийн тулд нэмж байгаа"

Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр Улаанбаатар хотод одоогийн байдлаар айл өрх, ААН-үүдийн 17,000 худаг байна. Нэг худгийг тойроод 40 жорлон байгаа учир нэмж худаг гаргаад хэрэггүй болсон байна. Түүнчлэн байшин барих гэж л байгаа бол эхлээд цэвэр, бохир усныхаа шугамыг тат гэдэг стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Худаг болгон дээр тоолуур тавина. Шинээр тавих тоолуурууд онлайн байна. 1,000 литр усыг хоёр айл хэрэглэх боломжтой байтал 2,000, 3,000 литр руу ороод эхэлбэл шууд автоматаар хэрэглээг нь зогсооно. Ахуйн хэрэглээ биш үйлдвэрлэлийн хэрэглээ байна гэж үзээд үнийг нь нэмээд явна. 

Усны үнийг зөвхөн хэмнэхийн тулд нэмж байгаа. Мөн усны төлбөр төлөхгүй явж ирсэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, хувийн эмнэлэг, сургуулиуд, цайны газар болгон дээр ус ашигласны төлбөрийг нэмж тооцно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.162] 2024/11/15
Оюутолгойд усыг хэзээнээс үнэлдэг болох вэ?
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.220] 2024/11/15
УСНЫ ТӨЛБӨР ТӨЛДӨГГҮЙ ЗОЧИД БУУДАЛ, ЭМНЭЛЭГ, ЦАЙНЫ ГАЗАР ГЭЖ ЮУ ВЭ ? 2024 ОНД ИЙМ ЮМ БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ ? БҮГДИЙГ ТООЛУУРЖУУЛ. МОНГОЛООС ӨӨР ИЙМ ЛОЙЦОН СӨНӨЦӨН ГАЗАР БАЙХГҮЙ ШҮҮ
4 | 0 Хариулах
Зочин [198.244.151.102] 2024/11/15
Ард түмний эсрэг биш ард түмний төлөө засгийн газар хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [198.244.151.102] 2024/11/15
Усыг хориглоно гэдэг модон жорлонгын тоог л нэмнэ. Энэ коммунистууд дууслаа сүйрлээ гэж хүн айлгаж коммунист хууль батлуулдаг.
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.16] 2024/11/15
Цаашид айл өрхийн дулааны тоолууртай болмоор бн шүү!!! Намрын хаврын халуунд ямар ч хэрэггүй дулаан шатаагаад!!! Жаахан ч гэсэн технологийн дэвшлийг нутагшуулая гэхдээ хулгай луйвар бологчихгүй!!! Улс төрчид оролцвол дуусаа!!!
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.16] 2024/11/14
Европын орнуудын чанартай тоолууртай болмоор юмаа!!! Хятадын тоолуур дусал, бага хэмжээгээр гоожуулаад байхад эргэдэггүй болих, аргалж болдог зэрэг маш их хулгайн үүсвэр!!!
2 | 1 Хариулах
Зочин [202.179.18.180] 2024/11/14
Юм хөгжсөн үед айл айлаараа байр байраараа тооцоогоо хий !
2 | 1 Хариулах
Зочин [103.212.119.25] 2024/11/14
Буруу санаа ажил болох юм байна хэрвээ үнэ нэмж хааж боодог болох гэж байгаа бол эд нар нэг л биш монгол хүмүүсийг бүх зүйлээр нь хааж боож шахах Бодлого хэрэглэх гээд байх шиг
6 | 0 Хариулах
Мөнх [66.181.186.207] 2024/11/14
Энэ даргын мэдрэлийг шалгуулах хэрэгтэй. Ярьж хэлж бгаа болон нүд амны бдал нь нилээд гүнзгийрсэн номын шизотой юм шиг харагддаг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.195] 2024/11/14
Өдөр болгон архи пиво уудаг юм чинь тэгийшд
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.180] 2024/11/14
Хэмнэдэг нэг айлынх заримдаа 1 т гардаг. 2 айл хуваана гэвэл бүтэхгүй. Хэмндэггүй айлууд бодвол 2-3 гардаг байх.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.11] 2024/11/14
2 айл гэнэ үү. гүэ одоо би хэмнээд хэмнээд нөгөө айл нь орк байж таарвал яахийн. ААН ийн үнэээр бодлоо юу тэ
2 | 0 Хариулах
Latin 49 [66.181.176.25] 2024/11/14
harin zuslangiin ail bolgon hudag gargadagiig zogsooh yostoi baisan yum suuldee us n shirgeed dahij nemj urumduj baina ene zambaraagui zushuurliig darga nar l olgoj baigaa shu dee.
1 | 0 Хариулах
Latin 49 [66.181.176.25] 2024/11/14
2 ail gedeg chin yu gesen ug yum be
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.11] 2024/11/14
харин тийн, бүүр огт танихгүй 2 өрхийг . Хамаатан байсан ч болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.102.50] 2024/11/14
Сэтгүүлч нь их муу юмаа. Яг юу ч гээд байгаам
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.196] 2024/11/14
Тооцоо судалгаатай л хийх хэрэгтэй дээ!! Хажуу айл нь хүн ихтэй бол бага ам бүлтэй бид хохирох уу??
6 | 1 Хариулах
Зочин [112.72.13.22] 2024/11/14
Энэ нэг юм дүрдээ итгээд сүржигнээд , иргэд бухимдалтай байхад нэмээд илүү дарамттай бүтэхгүй юм донгосоод байх юм , нээх ажил хийсэн сүрхий хүн болох гээд сүржигнээд
1 | 1 Хариулах
иргэн [59.153.113.85] 2024/11/14
Би лав энэ хүнийг шийдэл гаргахгүй хүн байна гэж хардаг. Нэг л их харууссан, болохгүй бүтэхгүй ярьсан хүн. Гэтэл жилд унадаг хур тунадасаа нөөцлөх талаар юу хийв. Ус мөрөнтэй монгол байтугай хуурай цөл Израиль усны асуудлаа шийдээд байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/14
Газар доорх гүний усыг асар их хэмжээгээр ашиглаж байгаагаас монголын газар нутаг хурдацтай цөлжиж байна. Гүний ус бол байгалийн жамаар хөрсөн доороо байж хөрсийг чийглэг байлгах үүрэгтэй болохоос хэрэглээний ус биш.
4 | 2 Хариулах
иргэн [59.153.113.85] 2024/11/14
Үгүй юм. Хөрс гүний уснаас 100 хувь тэжээгддэг гэвэл тэрэн шиг худал байхгүй.10-20 хувь байж болно. Та нарын мал аж ахуй чинь хөрсийг будаа болгодог шүү.
3 | 2 Хариулах
Зочин [103.212.163.203] 2024/11/14
Arai arai
0 | 0 Хариулах
Зочин [37.48.108.1] 2024/11/14
Монголчуудын Нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг мөнгөгүй болгосон. Одоо эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болчихлоо. Одоо айлуудыг хэрэглээний усаар нь бооно гэнэ. Юугаар хоол цайгаа идэж уух юм? Юу болоод байна аа энэ улсад?
5 | 1 Хариулах
Зочин [37.48.108.1] 2024/11/14
5 ам бүлтэй байна гэж бодъё. Тэгээд өдөрт 30 литр усаар амьдрах гээд үз. 1 хүний 6 литр. 2 литрийг нь ууна, хоолондоо хийнэ. Өглөө оройдоо нүүр гараа угаана, хувцас хунар угаана, чийгтэй цэвэрлэгээ хийнэ. За тэгээд усанд орохыг мартах ёстой болж байна уу? Усаа хэмнэж болно, гэхдээ Жаахан амьдралтай юм ярьмаар юм. Худгийг нь хааж боогоод, дараагийн сонгуулиар үнэгүй болгох уу?
7 | 0 Хариулах
Зочин [139.5.218.82] 2024/11/14
Нэг нь илүү их хэрэглээд байвал нөгөө бага хэрэглэдэг нь ус авч болохгүй хохирох нь ээ дээ тээ. Яагаад дандаа ийм эргүй юмнууд бодож олдог юм. Нэгнийх нь хариуцлагыг нөгөөд нь үрүүлэх юм. Бүх юман дээр шүү. Тэтгэврийн санд их татвар төлсөн нь төлөөгүйнүүлийнхээ тэтгэврийг, байранд амьдардгууд нь гэрт амьдардгуудынхаа хөнгөлөлт чөлөөлөлтийг нөхөж төлөх гээд өчнөөн үргэлжилнэ дээ.
11 | 0 Хариулах
Зочин [37.48.108.1] 2024/11/14
Соци, коммунизмын замнал руугаа аль хэлийн оржээ. Харамсалтай. Хайран сайхан улс минь. Энгийн иргэд юу ч хийж чадахгүй, өвөл хүйтэнд тэмцэж жагсаад ч юу ч өөрчлөгдсөнгүй. Харин хэдэн залуус үзэл бодлоо илэрхийлээд баривчлуулж, хоригдохыг л харлаа. Хүний эрх нь зөрчигдөөд байхад, хүнй эрхийн байгууллагууд нь бас төлгөн коммунист цүнх баригчаа даргаар нь тавиад байхаар яаж өөдлөх вэ дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.21] 2024/11/14
Har us bish us bol chandmani erdene ter uul uurhai mash ih us hereglej bna ted nariigaa ehleed tsegtselbel sain baih yum daanch chadahgui l dee
5 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/11/14
Одоо хүүрнүүд бүүр хар ус харамлаж, зардаг болхонолдээ.
2 | 2 Хариулах
Зочин [139.5.219.220] 2024/11/15
УС ХОВОР ЭРДЭНЭ ШҮҮ СДА МИНЬ, ХАР УС ГЭЖ ХУЦАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗАЙЛААРАЙ
0 | 0 Хариулах