ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжан улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгисийн боомтуудаар дамжин өнгөрүүлэх боломжтойг илэрхийллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

-Азербайжан улсын Баку хотоос iKon.mn сайтын сэтгүүлч П.Сайнжаргал мэдээлж байна-

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дугаар бага хурал(COP 29) Азербайжан улсын Баку хотод үргэлжилж байна.

Манай улсын зүгээс цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах зэрэг асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэн цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх ажлуудад санхүүжилт татан авах боломжийг эрэлхийлж байгаа юм. 

Үүний зэрэгцээ айлчлалын хүрээнд Азербайжаны талтай хийсэн уулзалт, санал дүгнэлтийн талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр хэлэхдээ "COP 29 бага хурлын үеэр Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж байгаа нь түүхэн үйл явдал болж байгааг талууд онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах хүсэлтэй байгаагаа Азербайжаны тал илэрхийлсэн.

Юун түрүүнд дэд сайдаар ахлуулсан Гадаад Харилцааны Яамныхаа төлөөлөгчдийг уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, боловсрол болон хувийн хэвшлийнхнийг оролцуулсан урьдчилсан багийг Монгол руу илгээж, айлчлалын бэлтгэл ажлыг хангах чиглэлд хоёр тал тохирч байна. 

Монгол Улсын ерөнхийлөгч урьдчилсан багийг найрсгаар хүлээн авч, Азербайжан улсын ерөнхийлөгч Ильхам Алиевийг ирэх жил хүлээн авах төлөвлөгөөндөө тусгасан байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Монгол Улс  уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр Азербайжантай хамтран ажиллах боломжтой гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаж хэллээ.

Тэдний зүгээс ч дээр дурдсан салбаруудыг сонирхож байна. Түүнчлэн ахан дүүсийн харилцаа холбоотой Узбекистан, Туркменистан, Тажикистан, Киргизстан, Турк улстай томоохон хөрөнгө оруулалт хийдгээ илэрхийлсэн. Үүний дагуу Монгол Улстай ч бүх салбарт харилцан ашигтай горимоор хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлж байгаа.

Эдийн засгийн тухайд Азербайжан улс махны импортын хувьд нэн хараат байдгаа өөрсдөө илэрхийлж байна.

80 сая малтай манай улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт Азербайжан улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой гэдгээ хэлэхэд нааштай хүлээн авлаа. 

Одоогийн байдлаар цөөн тооны компаниудаас халал аргаар бэлтгэсэн махыг Азербайжан улсын зах зээлд нийлүүлдэг. Үүнийг улам өргөтгөж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэн ялангуяа махны импорт, экспортын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байна.

Үүнээс гадна Азербайжан улс нь Туркменистан, Узбекистан, Казахстан, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгис буюу өөрийн нутаг дэвсгэрээр Европын Холбоо болон бусад орнууд руу дамжин өнгөрүүлэх тээврийг эрхэлж байна. Тэдгээр орны худалдаа, эдийн засагт хөрөнгө оруулж хамтран ажилладаг.

Манай бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдан аваад зогсохгүй Каспийн тэнгисийнхээ эргэн тойронд барьсан боомтуудаараа дамжуулан дамжин өнгөрөх тээврийг эрхлэх боломжтой гэдгээ санал болголоо. 

Цаашид олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломжтой юм байна. Үүнийг хоёр улсын ерөнхийлөгч хоорондоо ярилцаж тохиролцлоо. Одоо ажил хэргийн түвшинд Гадаад Харилцааны Яам болон салбар яамд хоорондоо уулзаж, энэхүү айлчлалын үр дүн ямар байгааг түрүүлж шийдэх ёстой" гэлээ. 

Азербайжан улс Баку хот

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.109.10] 2024/11/18
маш гоё цэмцгэр байна шүү
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [109.73.65.48] 2024/11/13
Шинэ сэргэлт, ногоон хөгжил,ногоон зээл,ногоон төсөл, тогтвортой хөгжил, их сэргэлт, алсын хараа... бүгд сатааны хорлонт план 👹.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахын зэрэгцээ хоол хүнсийг монополь болгох зорилготой ажиллаж байгаа юм.Монголын хулгайч, авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газар сатаануудын гарт улсаа хүлээлгэн өгч байгаа нь энэ 🤮 ОДОО МАЛ АЖ АХУЙГ УСТГАЖ ЭХЛЭНЭ.ӨВЧТЭЙ ГЭЭД УСТГААД ЭХЛЭХЭД ГАЙХАХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ!!!
0 | 0 Хариулах
Galch [103.57.94.32] 2024/11/13
30 jiliin umnu yamar bailaa. 30 jil tur barisan humuus ene ulsad ochood guilga guihdaa yu gj bodson bol. Yagaad ene uls ingej hugjuud mongol uls maani bidniig 30 jil tur barihad yagaad ingej dampuurav gj boddog bolu?
0 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/13
Газраа ухаад л баян болсон. Нефть, хий
1 | 0 Хариулах
Galch [103.57.94.32] 2024/11/13
Mongold gadagshaa gargah baraa bhgui haha
0 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/13
Нүүрс, зэсийн баяжмал хятад руу гаргаж байгаа. Түүгээрээ цалин, тэтгэврээ тавьж бүтээн байгуулалт хийж байна
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.172] 2024/11/12
Тэээглэл
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.132] 2024/11/12
Ямар гоё, машингүй, цэвэрхэн, хуучны барилгатай хот вэ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.163.235] 2024/11/12
Энэ Хүрэлсүх юу зохиогоод тэнээд явдагийн бэ улс дотроо ажил хийгээч би эцэг нь байсан бол сураар ороолгомоор байхын.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.78] 2024/11/12
Угаасаа одоо Европоос ирэх нарийн технологийн дайнд ашиглах магадлалтай төхөөрөмж, электроникийн бараанууд Оросоор дамжиж ирж чадахгүй байгаа. Тэд нэг бол далайгаар тээвэрлэгдэж Тянжинд хүргэгдэж Монголд ирнэ эсвэл машинаар Турк-Гүрж-Азербайжан хүрээд усан онгоцоор Казахстан ороод тэндээсээ Хятадын Шинжаанаар дайраад Эрээн хүрч Монгол руу орж ирж байгаа. Хүнс л Оросоор саадгүй тээвэрлэгдэж байгаа
0 | 0 Хариулах
Irina [185.82.246.89] 2024/11/12
Баку прекрасен в любое время года, особенно его старинная часть города. Как хочется съездить
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.219] 2024/11/12
Боломжтой гэдэг үг зүгээр л хоосон дипломат үг
1 | 0 Хариулах
[202.126.90.195] 2024/11/12
Нарийн ногоо жимс органик хүнс хүнсэндээ өргөн хэрэглэнэ маш хямд хоол тасархай төрөл бүрийн самар ургана...үхэр хонь мах стандарт
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.215] 2024/11/12
ЯМАР АЦАА ЗӨӨХӨВДЭЭ, ТЭР ТУСМАА АЗЕРБАЙЖАНААР
0 | 1 Хариулах
Зочин [202.179.27.114] 2024/11/12
АЗАРТАЙ Л БИШ ШҮҮ
0 | 2 Хариулах
Зочин [66.181.178.237] 2024/11/12
азартай л биш үү казахтай л биш үү хужаатай л биш шүү оростой л биш шүүү тэгээд өр хэнтэй вэ үхэр монгол минь
1 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/11/12
Каспийн тэнгис гэдэг чинь үнэндээ тэнгис биш, эх газраар хүрээлэгдсэн нуур юм. Тэндээс хамгийн ойрын далайн гарц хүртэл дахиад 500 км зайтай. Монголын баруун хилээс Азербайжан хүртэл 3100км зайтай. Монголын барааг Азербайжан хүргээд, тэндээсээ далайд хүргэнэ гэвэл 500+3100=3600км хол зам туулна. Гэтэл Замын Үүдээс Тяньжин хүртэл 750км зайтай.
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.24] 2024/11/12
Нөгөө Владивостокоор нүүрс зөөнө гэдэг Женко, Зиза вирус хоёрын үлгэрийн нөгөө хувилбар нь явж байна хахахаха
4 | 0 Хариулах
Дуулах өдөр дуун цэнгүүн [59.153.115.197] 2024/11/12
ter n yahav dund n baigaa orosuud oruulahgui shu dee
0 | 1 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/11/12
Юу ч хийхгүй байж юугаа дамжуулах гээд байна аа, Экспортын ганц үйлдвэр бариач мөнгө үрж хэсэхийн оронд, ядаж аймгууд нормтой модоо тарьсан, ургасан аа ядаж дүгнээд яриач, ярих сэдэв олдохгүй байгаа байх даа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.187] 2024/11/12
Азербайжан Монголтой ахан дүүгийн барилдлагатай гэж Зангад гуай дуулдаг байсан байх шүү. Социализмын үед нэг тийм дуу байдаг байсан.
1 | 4 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/11/12
Каспийн тэнгис хүртэл газрын зам тээвэр нь талийж өгөх байлгүй
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.134] 2024/11/12
зсс. хонхортой зүгээр амьдар үхэрүүд минь
2 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2024/11/12
manaihan shirheg baraag ch uildeverlej chaddagui shdee.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.78] 2024/11/12
Манай ямааны махыг аваасай
0 | 2 Хариулах
Зочин [202.126.91.215] 2024/11/12
Oroziin mankurt booluud uhehnee
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.219] 2024/11/12
Ямар бараа бүтээгдэхүүн? Юу ч үйлдвэрлэдэггүй, газраа ухаж хятад зардаг л улс шд
8 | 0 Хариулах
Зочин [103.212.117.165] 2024/11/12
Ashgui dee
0 | 2 Хариулах