Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийнхээ түвшинд байгаа ба амбулаторийн 120,000 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6,160 тохиолдол оношлогдсон байна.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн үндсэн 759 ор ажилладаг. Энэ орны тоог НЭМГ-аас үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байгаа бөгөөд дүүргүүдэд нийт 310 орыг нэмэлтээр дэлгэжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг дээр 1,108 хүүхэд томуу, томуу төст өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бямба гарагт 1,100, Ням гарагт 1,200 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгаар тусламж үйлчилгээ авсан байна. Ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас үзлэг хийх эмчийн орон тоог мөн нэмэгдүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!