ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг их өгөгдөлд тулгуурлан цахимаар авах боломж бүрдүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.10.21-ний өдрийн А/101 тушаалаар салбар дундын Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, хурлаар Архивын Ерөнхий Газартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход шаардлагатай архивын мэдээллийг цахимаар солилцох, шалгах нөхцөлийг бүрдүүлэх талаар санал солилцжээ.

Мөн нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохирсныг сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.

2024 оны есдүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 482.3 мянган хүн тэтгэвэр авч байна.

Үүнээс

  • өндөр насны тэтгэвэр авагч 399.2 мянга,
  • хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч 62.9 мянга,
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.1 мянган хүн байдаг.

 

Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.56] 2025/1/4
Эхчүүдийн хүүхэд төрүүлсэний хувийг ялгаваргүй нэмээ ч 4 хүүхэд төрүүлж өсгөчихөөд ямар ч нэмэгдэлгүй гэтэл одоо 1 хүүхэд төрүүлсэн ч нэмэж бна.энэ ялгаварласан юмаа болио.одоо тэр эхчүүд 60 аас дээш настай бгаа..та л энийг өөрчилж чадна.таны толгой л хүрнэ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.107] 2024/12/19
Доод тэтгэврээ 1сая болгооч ээ!!!! Энх-Амгалан гуай өөрөө гэр бүлтэйгээ 650.0₮р сар амьдарч үзчээд солиотой юм яриарайкк
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.136] 2024/11/7
Төсвийн орон тооноосоо цомхотгооч ээ. Тэгж байж зардаг багасна шүү дээ. Цахим энэ тэр боллоо гээд л байсан суларсан орон тоо нь яг хэд юм бэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/6
1990 оноос хойших төгрөгийг долларын эзэд хэвлэж монголын төв банкинд нийлүүлдэг. Төгрөг бол долларын эзэдийн тоглоом нь мөнгө. Долларын эзэд төгрөгийг бүүр үнэгүй цаас болготлоо сулруулж чадна.
0 | 0 Хариулах
[66.181.187.89] 2024/11/6
мөнгөн тэмдэгтээ солих болж дээ.
0 | 0 Хариулах
[66.181.187.89] 2024/11/6
тэгүүд хасах
0 | 0 Хариулах
[66.181.187.89] 2024/11/6
тэтгэвэр дутуу бодогдсоныг гүйцэт хянуулах сэргээх хүсэлт их байдаг. байгууллага нэрээ өөрчлөхөд өмнөх нэрээрх жилүүдийг оруулаагүй орхих гм. тэрийг нь гүцээж өгч болдоггүй хачин
3 | 0 Хариулах