ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа давхар гүйцэтгэж буй С.Эрдэнэбат гишүүнд сахилгын хариуцлага тооцно

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажилтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тэрбээр МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, парламентын гишүүн болсон юм. Хэдийгээр УИХ-ын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ хэмээн хуульд заасан байдаг ч С.Эрдэнэбат гишүүний тухайд парламентын гишүүн үү, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл үү гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхойгүй байсан гэж хэлж болно. Тухайлбал, тэрбээр энэ сарын 3-нд болсон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтарсан жагсаалд оролцон, толгойдоо уриа лоозон уясан яваа нь фото зурагт үлджээ. 

С.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой энэхүү тодорхойгүй асуудлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Золжаргал УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандсан байна. Иргэний өргөдөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ. 

Энэ дагуу тус байнгын хорооны даргаас дээрх асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяад хянуулахаар хүргүүлсэн. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уг асуудлаар С.Эрдэнэбат гишүүнтэй уулзаж, тайлбар авсан тухайгаа байнгын хорооны хуралд танилцуулсан байна.

Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан байна. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаагийн их хурал хийх боломжгүй тул дараа жил их хурлаа зарлана гэж шийдвэрлэсэн. Харин БНСУ-д МҮЭ-ийн урилгаар, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүний хувиар ажилласан. Мөн Хөдөлмөрийн 3 талт хэлэлцээрт өмнө нь хариуцан ажиллаж байсны хувьд тайлбар өгч оролцсон гэсэн тайлбар өгсөн" гэжээ.

Ёс зүй, дэгийн байнгын хорооноос томилогдсон гишүүний хувиар С.Эрдэнэбат гишүүнд МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөх өргөдлөө нэн яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэдгийг анхааруулжээ. Улмаар А.Ариунзаяа гишүүний зүгээс “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11.1.1-д заасны дагуу “сануулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулсан байна.

Байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатад “сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
irgen [58.231.111.239] 2024/10/23
Ariunzaya ovoogiihee nereer garch irsen sul gishuun.yamar ch medleggui knopchin
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.254] 2024/10/23
Ариунзаяа гэдэг их хурлын гишүүн бодит бус тааруу дүгнэлт оруулсан байна. Эрдэнэбат гэдэг энэ нөхөр худлаа юм ярьсаныг сонсоод, дахин баталгаажуулж байнгын хороондоо үнэн зөв дүнэлт санал оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй баймаар. Ажлаа өгөх өргөдөл өгөх байтугай өгөхгүй гээд тэлээд суучдаг нөхөр гэсэн.8 сард хуралдсан хурлаар нь гишүүд нь өгөх хэрэгтэй гэж тал талаас нь хэлсэн ч тоогоогүй. Баянхонгорын ҮЭ-ийн дарга Гүржав, дорнодын дарга Баатарсүрэн, 1 салбарын дарга гэсэн Алтантуяа гэсэн хэдэн хүн ашиг хонжоо харж авч үлдсэн гэж дуулдсан.Энэ долдойнууддаа ҮЭ нь хатуу хариуцлага тооцож хамтад нь огцруулах хэрэгтэй...гишүүд нь тэгж ярьж бна шүү таминь ээ
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.160] 2024/10/23
Uyngakhishig gishvn bas hd hdn companiin tuz d bh shg bsnda
1 | 0 Хариулах
Зочин [203.145.95.28] 2024/10/23
Mygmar ganbaatar ene hed uuldverchni evleliig ashiglan uls turluu orsn buyu gishuudese alban jurmaar tatvar avch hurungjsun bdg
2 | 0 Хариулах
Зочин [27.241.30.190] 2024/10/23
2 хуралдах боломжгүй ч гэх шиг, үхчихсэн бол шарилаар нь удирдуулахуу? орлох орлогчийг нь хугацаа дуустал тмилох журам байдаггүй юмуу?
6 | 0 Хариулах
Зочин [103.5.27.118] 2024/10/23
компаниа эсвэл өөрийн удирдаж байсан албан тушаалаа өгөхгүй давхар хашаад компанидаа үйлчлээд байгаа нөхдүүдийг ч цэгцэлмээр байна, тэр нэг таг дөрвөд УИХ-ын гишүүн байшин луугаа орох гарах гарц дээр компаниа төлөөлөөд хэрүүл хийгээд байсан санагдахынм, тэрэнд хариуцлага тооцохгүй юу?
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/23
Энэ улсад төр засаг гэж алгаа, зүгээр мафи л бна.
2 | 0 Хариулах
зочин [103.57.93.240] 2024/10/23
Цалингийг нь хас
2 | 0 Хариулах
Зочин [210.148.94.144] 2024/10/23
Шууд огцоруулаач
2 | 0 Хариулах
Б. Гэрэлмаа [202.72.245.121] 2024/10/23
МҮЭХолбооны ерөнхийлөгч С. Эрдэнэбатыг 1. УИХуралд ҮЭ- ийн төлөөлөлийн эрхийг хэн ямар хурлаараа өгсөн бэ? 2. МҮЭХолбооны ерөнхий зөвлөлийн хурал 2 сард болдог. Энэ хурлын өмнө С. Эрдэнэбат УИХуралд жагсаалтаар өрсөлдөх тухайгаа бичгээр гарган, Ээлжит бус их хурлаа зарлуулах үүрэгтэй.Гэтэл МҮЭХолбооны дүрэм, ёс зүйг илтэд зөрчсөн. ҮЭ- ийн гишүүдийн төлөөлөлийн саналгүйгээр УИХуралд жагсаалтаар орсон нь сонгуулийн хуулийн зөрчсөн. С. Эрдэнэбат УИХ, ЗГазрын гаргасан шийдвэр хэрэгжүүлэхийг шаардах, ҮЭ- ийн гишүүдийн эрхийг хамгаалж ажиллах, аль ч намын гишүүн бус байна гэсэн үүргээ мартаж, хувийн эрх ашгийг дээдэлсэн, бүхэл бүтэн нийгэмд үйлчилдэг, гишүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын алсын хараа, зорилгыг бүхэлд үгүйсгэн МАНам болгосон. УИХурлын гишүүн, МҮЭХолбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас ҮЭ-ийн гишүүд татах, буулгах эрхтэй.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.84] 2024/10/23
Женкогийн гөлгүүд их хурлын гишүүн мөртлөө юуны төлөө тэмцээд байгаагаа ч хэлж мэдэхгүй талбай дээр өлсгөлөн зарлаад хэвтээд байдаг биз дээ.
1 | 1 Хариулах
zochin [66.181.186.161] 2024/10/23
davxar ingej alba xashij boloxguy biz dee, ali negiyg n xiyx estoy l bx!
2 | 0 Хариулах
Kamala [202.70.38.18] 2024/10/23
Эд нар нээрээ үнэнхүү дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж бнаа. Давхар ерөнхийлөгчийн цалин урамшуулал авч эрх ямба эдэлсэн бол хариуцлага тооцож УИХ гшүүнээс нь татан буулгах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [122.201.23.226] 2024/10/23
угаасаа чөлөөлөгдөх ёстой ш тээ... Өмнөх удирдлагууд нь гэсэн МҮЭ-ийн ерөнхийлөгчөөс татгалзаж бсан. Аль эсвэл УИХ-ээсээ татгалзаа
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/23
Зүгээр зайлуулаач хөгийн коммунист долдойг
1 | 1 Хариулах