ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахуй

ikon.mn
2024 оны 9 сарын 16
IKON.MN

Дэлхийн байгаль орчин, экосистемд хүмүүний өдөр тутмын  харалган үйл ажиллагаанаас улбаалан асар их өөрчлөлт гарсаар байна.Тэдгээр өөрчлөлтийн үр дагавар уршиг нь эргээд манай гарагийн хүн зоны аж амьдрал, эдийн засагт ихээхэн бэрхшээл учруулдаг.

Тэдгээрийн нэг нь өнөө үед Дэлхийн улс орнуудын төр засаг, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, түүний уршиг, үр дагавар болно. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас болж өнөө үед Дэлхий гарагийн аль нэгэн газарт асар ихээр халж байхад хаана нэгэн газарт нь хүчтэй үе бууж хүн зоны амь нас эрстээр байна.

Ийнхүү байгаль, цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдэж, бас эрч хүч нь улам ихсэх боллоо. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс нь хүн төрөлхтний өдөр тутмын аж амьдралд аль 1860-аад оноос эхлэн хэрэглэх болсон малтмал түлшнээс эхлэлтэй хүлэмжийн хийнүүд юм. Хүлэмжийн хий гэдэгт дулааны цахилгаан станц, хүмүүсийн өдөр тутмын тээврийн хэрэгслийн шатахуун болон 1928 озоны үеэс эхлэлтэй хөргөлт, агааржуулалтын салбарт түгээмэл хэрэглэх болсон олон төрлийн хөргөх бодисууд, тэдгээрийн эмх замбараагүй ашиглалт багтана.

Нөгөө талаар Дэлхий дээр амьдрах хүн төрөлхтөн, амьд байгалийг  Нарны хэт ягаан туяаны түлэх аюулаас хамгаалах “бамбай” болсон Дэлхий гарагийн озоны давхаргад хүмүүн бидний өдөр тутмын хэрэглээний хөргөх бодисууд дэгдэн хөөрч нөлөөлөн, түүний хэвийн байдлыг алдагдуулж сүйтгэх болсоор олон он жил өнгөрлөө. Ийнхүү байгаль дэлхийгээ хүмүүс өөрсдөө хөнөөх аюулаас сэргийлэх зорилгоор Дэлхийн улс орнууд хамтран гэрээ, хэлэлцээр байгуулж, элдэв төрлийн зохисгүй хэрэглээгээ бууруулах, улмаар зогсоох талаар бас ч үгүй тодорхой алхмууд хийж байна.

Дэлхийн хамтын нийгэмлэг Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор хөргөлт-агааржуулалтын салбарт хэрэглэж байгаа хүлэмжийн хийг үе шаттайгаар бууруулах талаар түншлэл, хамтын ажиллагааг явуулж, түүний хэрэгжилтэд олон талын хяналт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл озон задалдаг бодис агуулсан дэлхийн дулааралд нөлөөтэй хүлэмжийн бүх төрлийн хийнүүдийг нарийвчлан бүртгэж, нэг бүрчлэн хяналтад оруулж, химийн нэршлээр нь төрөлжүүлэн, тэдгээрийн импорт, экспорт, худалдаа, ашиглалтад хатуу хяналт тавин, олон улсын байгууллагаас өгсөн хязгаарын хүрээнд импорт хэрэглээг жил бүр багасах ажлыг олон улсын гэрээний Талууд-Улс орон бүрийн Озоны үндэсний албад хариуцан гүйцэтгэж байна. 

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн  өдрийг “Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглан, жил бүрийн энэ өдрийг тухайн үед тулгамдаж байгаа сэдвийн доор тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил Дэлхийн Озоны өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргаа хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна” уриатайгаар тэмдэглэж байна.

зураг
 

Учир нь Хойд туйл буюу Арктикт зуны улирал нь зургаадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан бараг 7 – 8 жилийн дараа  2030 оны орчимд Арктик зундаа ямар ч мөсгүй болохыг эрдэмтэд анхааруулж байгаа. Ингэснээр Дэлхийн далайн түвшин дээшилж нам доор нутагт орших улс орнууд усанд автах аюул занал ойрхон болоод байна. Харин далайгаас алслагдсан Монгол Улс гэх зэрэг улс орнууд, газар нутгуудад ган болох давтагдал нэмэгдэж, биомасс багасаж, ургац буурах, улмаар хүнсний хомсдол учрах цаг ойртсоор байна.

Ийм учраас хүлэмжийн хийг өөртөө агуулсан хөргөлт-агааржуулалтын бодисыг хэрэглээнээс халах нь дэлхийн дулаарлыг сааруулах буюу Арктикийн мөсгүй зуныг ядаж 15 жилээр хойшлуулахад тус дөхөм үзүүлэх учиртай .

2016 онд Африкийн Руанда улсын нийслэл Кигали хотноо хуралдсан Монреалийн протоколын Талуудын ээлжит 28 дугаар бага хурлаар тус протоколд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг “Кигалийн нэмэлт, өөрчлөлт” хэмээн нэрлэж, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйл ажиллагааг илүү эрчимжүүлэхээр хөргөлт-агааржуулалтанд төрөл бүрийн салбарт ашиглаж байгаа Дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофтор нүүрстөрөгчийн (ГФН) төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулахаар Дэлхийн бүх улс орнуудад хатуу бөгөөд нарийн хугацаатай үүрэг хүлээлгэсэн болно. Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох хуулийг баталж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ Дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлж чадвал 2100 он гэхэд манай Дэлхий гараг 0.5 хэм хүртэл дулаарахаас зайлсхийх боломж бүрдэх юм.

Хөргөлт-агааржуулалтын тоног төхөөрөмж  дэлхийн дахинаа нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20 хувийг эзэлдэг бөгөөд 2050 он гэхэд энэ хэмжээ бас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт-агааржуулалтын тоног төхөөрөмжид шилжихийн зэрэгцээ Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ хэрэгжүүлснээр эрчим хүчний хэмнэлтийг хоёр дахин сайжруулах боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг үр дүнтэйгээр хурдан сайжруулах ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд Олон улсын гэрээний Тал-Улс орнуудын 80 хувь нь ГФН төрлийн бодисыг үйлдвэрлэдэг гол үйлдвэрлэгчид болох АНУ, Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан ба хөгжингүй орнууд 2019 оноос эхэлсэн бол хөгжиж буй олон орон 2024 оноос эхлэн бууруулах хуваарийг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдрөөр өнөөг хүртэл олсон ололт, амжилтаа дүгнэж нэгтээд зогсохгүй Монреалийн протоколоор дамжуулан эх Дэлхийгээ хамгаалах үйлсэд илүү хурдан үр дүн гаргахын төлөө ирээдүйгээ сайнаар харж байна. Дэлхий гарагийнхаа озоны үе давхаргыг хамгаалах нэг чухал алхам бол “хүмүүн- уур амьсгал- гараг Дэлхий” маань нэгдмэл байх хүсэл зорилго юм.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн болох Монгол Улс Монреалийн протоколыг хэрэгжүүлэх талаар тодорхой амжилт олсоор байна. Манай улс хөргөлт- агааржуулалтын салбар озон задалдаг бодис (ОЗБ)-оос гидрофторт нүүрстөрөгч (ГФН) төрлийн хөргөх болон байгалийн хөргөх бодис бодист суурилсан технологид үе шаттайгаар амжилттай шилжиж байна. Озон задалдаг, дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) төрлийн хөргөх бодисыг 2013 онд суурь түвшинд царцааж, 2015 он гэхэд 10 хувь, 2020 онд 35 хувиар, 2025 онд 78.6 хувиар тус тус үе шаттай бууруулж, 2030 он гэхэд импорт, хэрэглээг бүрмөсөн зогсоох олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр” -ийг  амжилттай хэрэгжүүлж байна.Тэдгээрийн зарим үр дүнгээс үзвэл: 

Хөргөлтийн техникчдийг заавал гэрчилгээжүүлэх асуудал: Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) -ийн төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агааржуулалт, хүнс, хөргөлтийн салбарын хүйтэн сүлжээний хөргөх системийг суурилуулах, засварлах, засвар үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж (ААН)-үүдэд озон задалдаг бодисууд  (ОЗБ) болон тэдгээрийг орлуулах ГФН төрлийн хөргөх бодис (байгалийн хөргөх бодис, ГФО/HFOs зэрэг)-той харьцдаг инженер, техникчдийг заавал Чадамжийн гэрчилгээтэй байх шаардлагыг 2018 оноос хангуулж эхлээд байна.

Хөргүүртэй хуучин машин импортлогчид тусгай зөвшөөрөлтэй байх асуудал. Хөргөх бодис агуулсан болон ашиглах хөргүүртэй хуучин машиныг импортлохдоо заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг зохих журмаар зохицуулсан байна.

Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй ГФН төрлийн бодисын импорт: Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд импортоор орж ирсэн ОЗБ-ын 95 гаруй хувь нь Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ)  өндөртэй ГФН төрлийн хөргөх бодисууд, ялангуяа HFC-134a, R-410A хөргөх бодисуудыг ихээр импортолж байна. ДДНЧ өндөртэй хөргөх  бодисын эзлэх хувь нэмэгдэж байгаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөө болон тэдгээр бодисын хэрэглээг бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлөх хэмжээний асуудал болоод байна. Иймд эдгээрийг зохицуулах талаар шинээр бодлого боловсруулж эхлээд байна.

Квотын тогтолцоо:

Агаарын тухай хуулиар ОЗБ, ГФН төрлийн бодис импортлогч аж ахуйн нэгжүүд дараа жил импортлох хөргөх бодисынхоо тоо хэмжээнд буюу квотод хамрагдах журамтай. ААН, иргэдээс ирүүлсэн материалыг үндэслэн  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, олон улсын байгууллагаас тогтоосон үе шаттайгаар бууруулах хэмжээг харгалзан сайдын тушаалаар квот тогтоож, импортын зөвшөөрөл олгож, үүргээ хэрэгжүүлж байна.

БТКУС ангиллын код баталгаажуулалт:

ОЗБ, орлуулах бодис импортлогчид болон гаалийн зуучлагчид импортолж буй бараа, бүтээгдэхүүнийхээ БТКУС кодыг гаалийн вэб сайт дээрх (https://gaali.mn)  барааны ангилал, татвар цэсээс шалгаж, холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөх үйл явц тусгай зөвшөөрөл шаардагдах эсэхийг шалгаж , хянадаг боллоо.

Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй ГФН төрлийн бодисын тооллого судалгаа:

Монгол Улсад хэрэглэж байгаа Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй ГФН-ийн төрлийн бүх төрлийн бодисын тооллого, бүртгэл судалгааг 2023 онд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийг хамруулан хийж, мэдээллийн сан үүсгэж, дүн шинжилгээ хийгээд байна.

Цаашдын зорилт:

Дэлхийн дулааралд үлэмж нөлөө бүхий хүлэмжийн хий болох (гидрохлорфтортнүүрстөрөгч болон гидрофтортнүүрстөрөгч ) ялгарлыг бууруулах талаар:

Монгол Улсад ГХФН хөргөх бодисыг үе шаттай бууруулах ажлыг амжилттай хэрэгжүүлснээр 2025 онд 78.6 хувиар, 2030 он гэхэд ГХФН бодисын хэрэглээг 0.4 ОЗЧ/тн (7.27 тонн) хэмжээгээр тус тус бууруулж, Монреалийн протоколын С хавсралтын I бүлгийн бодис (ГХФН )-ыг хуваарийн дагуу амжилттай хэрэглээнээс халах ажилд хувь нэмэр оруулах юм. Мөн түүнчлэн 2030 оноос хойш эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжсэнээр гарах ашиг тусыг тооцолгүйгээр CO2 шууд ялгаралт ойролцоогоор жилд  12,800МТ CO2-ийн эквивалент хэмжээгээр буурахаар төлөвлөөд байна.

Мөн Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ГФН  төрлийн хөргөх бодисыг үе шаттайгаар бууруулж хэрэглээнээс гаргах хуваарийг Олон улсын байгууллагаас дараах байдлаар тогтоогоод байна. Үүнд:

Монгол Улс 2024 оноос эхлэн ГФН төрлийн хөргөх бодисыг (Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй хүлэмжийн хийн) бууруулах хуваарь:

  • 2029 онд 10 хувиар
  • 2035 онд 30 хувиар
  • 2040 онд 50 хувиар
  • 2045 онд 80 хувиар хэрэглээнээс тус тус бууруулах үүрэг хүлээж байгаа болно.

Ийнхүү Дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран Монгол Улс Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй ГФН-ийн төрлийн бүх төрлийн бодисыг хянах,  бууруулах талаар үр бүтээлтэй хамтран ажиллаж, зохих үр дүнд хүрч байгаа нь Дэлхий гарагийн дулаарлыг саармагжуулахад оруулж буй том хувь нэмэр болно.

 

Эх сурвалж: БОУАӨЯ-ны Озоны үндэсний алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Антарктидын мөс нь нэмэгдсээр 😅 [79.117.162.167] 2024/9/17
and the largest area increase was observed on Ronne Ice Shelf in East Antarctica, where a gradual advance over the past decade (535 km2 yr−1) led to a 5889 km2 area gain from 2009 to 2019.
0 | 0 Хариулах
Антарктидын мөс нь нэмэгдсээр 😅 [79.117.162.167] 2024/9/17
https://tc.copernicus.org/articles/17/2059/2023/
0 | 0 Хариулах
Хятад судлаач [79.117.162.167] 2024/9/16
Халуун нь хүнд ээлтэй хүйтэн нь аюултай юм.
0 | 0 Хариулах
Хятад судлаач [79.117.162.167] 2024/9/16
CHINESE SCIENTISTS WARN OF IMMINENT GLOBAL COOLING The below article was originally posted on the now censored electroverse.net… Scientists have found that winters in China have been warming for the past 6,000 years–unrelated to human activity. But now they see the prospect of a sudden and severe bout of global cooling is on the horizon, which poses serious dangers. The paper, led by prominent Chinese scientists and which has been published by the online Journal of Geophysical Research, found that winds from Arctic Siberia have been growing weaker for thousands of years, that the conifer tree line has been retreating north, and that there has been a steady rise in biodiversity in a general warming trend that continues today. Increasing temperatures ALWAYS result in increased biodiversity–AGW Party members take note: Life loves warmth (and carbon👈Хятадын судлаачдын үзэж байгаагаар дэлхийн хүйтрэл айсуй 🤔 уур амьсгалхүнтэй холбоотой өөрчлөгддөг юм биш гэжээ
0 | 0 Хариулах
Зочин [79.117.162.167] 2024/9/16
Антарктидын мөсөн талбай нь 2009-2019оны хооронд 5305хавгай дөрвөлжин километрээр буюу 661 тонн мөсөөр нэмэгдсэн байна 🤭 Грета охин чинь 5 жилийн дотор үхцгээнэ шүү гэж сүрдүүлээд байсан байгаа 2018 онд
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Цэвэр 0 болвол хүмүүс идэх хоолгүй болж хүнсний гачигдлаас шалтгаалан үхэх болно.дээр нь бакцин паспорттой болгох гээд чичрээд байгаа.байнгын бакциндаж цөөрүүлэх хорт план.
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Давосын уулзалтаар засгийн газруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын талаар "цэвэр тэг" бодлого баримтлах ёстой гэж шаардсан байгаа..Үүнийг хэрэгжүүлбэл дэлхийн хүн амын тал хувь нь хүнсний гачигдлаар устаж үгүй болох магадлалтай учраас үүнийг хүсээд байгаа юм.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хорогдуулах зорилготой (Дэлхийн дулаарал) нэртэй шулмуудын хорт хорон жүжиг өрнөөд байгаа болохоос жинхэнэ бодит байдал дээр дэлхийгээрээ шатаад устаад алга болохгээд байгаа юм ерөөсөө байхгүй бөлгөө."Дэлхийгээ хайрлах" бодлогын дагуу хүн төрөлхтнийг хоол хүнснээс нь салгаж устгах болж байна.Удахгүй байгалийн эко байдлыг сэргээнэ гэж мунхруулаад бүх бэлчээрүүдийг чинь хураан авч, малнуудыг чинь устгах болно 😈 Бэлчээрийн, фермийн хосолсон болго гэж эхлээд бага багаар чангалсаар байгаад махгүй болгох болно!👇! Энэ өдрүүдэд сатаан Жон Керри ярихдаа"(Цэвэр тэг)д хүрэхийн тулд газар тариалангийн салбарыг устгах ёстой.Дэлхийн нийт утааны 33орчим хувийг газар тариалангийн аж ахуй бүрдүүлж байна.Хөдөө аж ахуйг ший
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
33орчим хувийг газар тариалангийн аж ахуй бүрдүүлж байна.Хөдөө аж ахуйг шийдлийн нэг хэсэг болгохгүй бол цэвэр тэг -рүү хүрч чадахгүй(бид энэ ажлыг хийж чадахгүй бол).Нэг цаг хугацаанд эх дэлхийгээ дулааруулж мөн тэжээнэ гэж хүлээж болохгүй.Ингэж ажилахгүй.Иймээс хүнсний системээс ялгарах хорт утааг багасгах ёстой "гм ярижээ
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Мэргэжлийн судлаачид нь уур амьсгал аюулд орцон юм байхгүй гээд байгаа тэгээд яах вэ 🤦 Та нарын наад элийрэл чинь нарыг үлээж тэмцээд байгаатай ялгаагүй мунхаглал эсвэл сатаануудын хорлонт бодлого гэсэн 2 л бариант байна.
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
ЖОН КЛАУСЕР, 2022 ОНЫ ФИЗИКИЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТ: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг. Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой. Өнөөг хүртэл [бид] уур амьсгалыг хянах үйл явц юу нь давамгайлж байгааг бүрэн буруу тодорхойлсон бөгөөд янз бүрийн загварууд нь буруу бүрэн бус физик дээр үндэслэсэн болно
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол НАР юм Дэлхийн тэнхлэгийн ташуу байдал,хазайлтын өөрчлөлтөөс болж дэлхийн уур амьсгал өөрчлөгддөг байжээ.Өндөр налалтын үед дэлхийн улирал илүү эрс тэс болдог бол бага налуу үед илүү зөөлөн уур амьсгалтай болдог.
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
🌹47(47). Тэр бээр хэлрүүн: “Та нар заншсан янзаараа долоон жил тариалмуй. Хурааж авснаасаа хүнсэнд хэрэглэх жаахнаас бусдыг түрүү чигээр нь орхигтун. 4(48). Үүний дараа долоон хүнд жил тохиож, та нар нөөцөлснөөсөө гамнах жаахнаас (үрд хэрэглэх) бусдыг хуу бармуй. (49). Дараа нь залгаад хүмүүст их хур заяах жил тохиож, тэд (тос, жимс) шахах болмуй👈ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ ХУУРАЙШИЛТ БАЙНГА БАЙСАН БА БАЙХ Ч БОЛНО.ҮҮНТЭЙ ТЭМЦЭЖ МОД ТАРИХ ГЭДЭГ НЬ ХАРГАНЫ НООСООР ЭСГИЙ ХИЙХИЙН ҮЛГЭР ЮМАА 🙄 -♦️Сатаан хүмүүс хүн төрөлхтний эрчим хүч, хүнсний хангамжийг онилж байгаа бөгөөд тэд 8 тэрбумыг хэтэрхий олон хүн гэж үзэж байгаа ба 2 тэрбум болгочуул удирдахад илүү хялбар гэж тооцоолж байгаа ажээ.Тэд хүний гол хэрэгцээт зүйлийг онилсноор бидний 75 хувийг устгана гэж найдаад байгаа.Үүнд бэлчээр,мал,тариалан орж байгаа.Үүнийг хүмүүсээс салгахын тулд цаг уурын өөрчлөлт, дулаарал, цөлжилт гэсэн замаар айдаст автуулах мэх хэрэглэж байгаа билээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Ф.Кеннеди хэлэхдээ, цаг ууртай холбоотой асуудлыг чинээлэг хүмүүс нийгэмд "бүрэн хяналт" тогтоохын тулд "ашиглаж" байна гэжээ -Микрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс гэх мэтчилэн том тэрбумтнууд "Уур амьсгалын асуудал, агаарын бохирдлын асуудлыг" .... ашиглаж байгаа тухай Кеннеди радиогийн хөтлөгч Ким Иверсенд ярьжээ. Ковидоор шалтаг болгож нийгэмд дээрээс доош чиглэсэн бүрэн хяналтыг саармагтуулж дараа нь бидэнд инженерийн шийдлүүдийг өгсөнтэй адил.Хэрэв та анхааралтай ажиглавал, эдгээр инженерийн шийдлүүдийг сурталчилж байгаа хүмүүс бол эдгээр шийдлүүдийн патентыг эзэмшдэг хүмүүс нь өөрсдөө юм гэх мэтчилэн дурджээ. Удаан хугацааны турш байгаль орчны төлөө тэмцэгч, хуульч байсан Кеннеди 2014 онд "уур амьсгалын худал хуурмагийг ивээн тэтгэдэг" нь шийтгэл хүлээх ёстой гэж корпорацууд болон бусад бүлгүүдэд зориулсан блог нийтлэлдээ бичиж байсан байгаа юм. Уур амьсгалын худал хуурмагийг санаатайгаар, хорлонтойгоо
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
хорлонтойгоор, системтэйгээр ивээн тэтгэдэг хүмүүст цаазаар авах ял оноох ёстой” гэж Кеннеди EcoWatch сэтгүүлд бичжээ.Түүнийхээр бол тэр бум мод, цөлжилттэй тэмций гэж дэмий зүйлийг хийгээд байгаа Монголын засгийн газрын нөхдүүд цаазлагдах ёстой байгаа юм
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Манай агаар мандал, далай, нууруудад СО2 нөхөгдөхийн хэрээр ургамлууд хавар бүр илүү ургаж байдаг. Бидний ялгаруулж буй CO2 молекул бүр агаар мандал, далайгаас гаралтай гэдгийг санаарай. Энэ бол "Уур амьсгалын хямрал" нь хүн төрөлхтний өмнө хийсэн хамгийн том хууран мэхлэлт гэдэгт итгэлтэй байхын тулд мэдэхэд л хангалттай.
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/16
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур хүнээс үүдэлтэй "дэлхий даяар буцалж буй" түүхийг ганц минутын дотор бүрэн "устгав"! "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд CO2 ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыг экспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!! Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа гээд байна
0 | 0 Хариулах
ronaldo [59.153.84.138] 2024/9/16
towchilson ugnuudiinhee tailbariig oruulaagui tul yu c oilgosongui. Hendc hurehgui, hend oilgomjgui niitlel bna
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.225] 2024/9/16
Айр кондишнг тэгээд юугаар цэнэглэ гээд байгаам бол
0 | 0 Хариулах
зочинзоин [139.5.216.107] 2024/9/16
шал худлаа яриад л монгол дунд нь далдганажяваа биз?хятад болонгадны уурхайнуудаа нэмээд бай.газраа ухаад байгаарай.дулаарал жинхнээсээ ирнэ
0 | 1 Хариулах