ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Аймгуудын наадамд цолоо ахиулсан бөхчүүд

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-13-ны хооронд аймгууд баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай. Мөн алслагдсан гурван дүүрэгт наадам хийх эрх олгосон билээ.

Нийт 24 аймаг, дүүрэг наадам хийх ёстойгоос одоогоор 21 нь аймаг бөхийн барилдаанаа зохион байгуулжээ. Тодруулбал Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймаг бөхийн барилдаанаа одоогоор хийгээгүй байна.

21 аймаг, дүүргээс хоёрт нь аймгийн арслан цолтой бөх түрүүлж, цолоо баталсан юм. Тодруулбал Дундговь аймагт аймгийн арслан Н.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн цол олгох барилдаанд аймгийн арслан М.Буяндэлгэр түрүүлэн, хурц чимэг нэмлээ.

Бусад аймгуудын хувьд:

  • Аймгийн заан - 7
  • Аймгийн харцага - 2
  • Аймгийн начин - 6
  • Сумын заан - 4 түрүүлжээ.

Архангай 101 жилийн ой

  • Түрүү - Аймгийн заан Галбадрахын Мөнхбаяр (Архангай аймгийн Хайрхан сум, 1999 оны хоёрдугаар сарын 7-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан О.Доржсамбуу
  • Их шөвөг - Сумын заан Б.Ган-Очир, С.Бат-Эрдэнэ

Багануур дүүрэг

  • Түрүү - Аймгийн начин Цогтбаярын Мөнхбаяр (Булган аймгийн Хишиг-Өндөр сум, тодорхойгүй)
  • Үзүүр - Аймгийн начин Б.Одгэрэл 
  • Их шөвөг - Сумын заан Д.Энхманлай, Б.Ням-Адъяа

БАГАХАНГАЙ

  • Түрүү - Аймгийн начин Ганжуурын Цоггэрэл (Увс аймгийн Түргэн сум, 1996 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн заан Б.Ганзолбоо
  • Их шөвөг - Цэргийн харцага Д.Төрбаяр, сумын заан Г.Азбилэг

Баян-Өлгий 84 жилийн ой

  • Түрүү - Аймгийн заан Ерболатын Көптилек (Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, 1996 оны тавдугаар сарын 13-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн арслан Т.Эрболат
  • Их шөвөг - Аймгийн начин М.Бекежан, сумын заан Т.Адилбек

Баянхонгор

  • Түрүү - Аймгийн заан Энх-Амгалангийн Өлзийбаяр (Баянхонгор аймгийн Богд сум, 1993 оны арванхоёрдугаар сарын 12-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан Б.Бат-Эрдэнэ
  • Их шөвөг - Сумын заан Э.Бямбадорж, М.Сумъяабазар

Булган 86 жилийн ой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Түрүү - Сумын заан Мөнхбаярын Баасанжав (Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, 2000 оны долдугаар сарын 14-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн арслан Н.Намнансүрэн
  • Их шөвөг - Аймгийн харцага Д.Пүрэвдорж, сумын заан Ц.Чагнаадорж

Говь-Алтай аймгийн 101 жилийн ой

  • Түрүү - Аймгийн начин Мягмарцэрэнгийн Гантулга (Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, 1999 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн)
  • Үзүүр - сумын заан Т.Ариунболд
  • Их шөвөг - Аймгийн начин Х.Алтангэрэл, сумын заан Б.Сэрсэндэмид

Дархан-Уул

  • Түрүү - Аймгийн заан Жигжидсүрэнгийн Бадрал (Дархан-Уул аймгийн Шарынгол сум, 1989 оны арваннэгдүгээр сарын 17-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан Д.Батбаяр
  • Их шөвөг - Сумын заан Б.Очирсэмбэ, Б.Энх-Оргил

Дорнод 

  • Түрүү - Аймгийн харцага Пүрэврагчаагийн Жаргалсайхан (Архангай аймгийн Тариат сум, 1991 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн арслан Г.Шинэзориг
  • Их шөвөг - Аймгийн заан Ц.Заяатүшиг, сумын заан Б.Энхтөр

Дундговь 82 жилийн ой

  • Түрүү - Аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар (Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 2003 оны зургадугаар сарын 30-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан Х.Чойжилсүрэн
  • Их шөвөг - Сумын заан Ө.Дамбацэрэн, Б.Пүрэвдаш

Завхан

  • Түрүү - Аймгийн начин Дашренчингийн Дэмиддорж (Завхан аймгийн Их-Уул сум, 1991 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан Б.Адъяарагчаа
  • Их шөвөг - Цэргийн начин Ө.Даваацэрэн, сумын заан Д.Хандсүрэн

Налайх

  • Түрүү - Цэргийн заан Хангайн Наранбаяр (Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1996 оны аравдугаар сарын 11-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн начин Д.Төртогтох
  • Их шөвөг - Аймгийн начин Ц.Отгонбат, сумын заан А.Машбат

Өвөрхангай

  • Түрүү - Сумын заан Чулуунбатын Бямбадорж (Өвөрхангай аймгийн Хужирт сум, 1994 оны есдүгээр сарын 3-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн начин Б.Гомбожав
  • Их шөвөг - Сумын заан Д.Отгонбаатар, Д.Сумъяабазар

Өмнөговь цол олгох барилдаан

  • Түрүү - Аймгийн арслан Мөнхбадрахын Буяндэлгэр (Өмнөговь аймгийн Ноён сум, 1999 оны тавдугаар сарын 19-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан Ч.Лхагвасүрэн
  • Их шөвөг - Аймгийн заан Б.Баянсүх, сумын заан Ю.Хүрэлчулуун

Сүхбаатар 82 жилийн ой

  • Түрүү - Аймгийн харцага Дамдинсүрэнгийн Батболд (Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 1990 оны арваннэгдүгээр сарын 11-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн начин Т.Дэчинжүрмэд
  • Их шөвөг - Аймгийн арслан Н.Баттүвшин, аймгийн начин Б.Адъяасүрэн

Сэлэнгэ 93 жилийн ой

  • Түрүү - Аймгийн заан Отгонбаярын Төрбат (Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1997 оны долдугаар сарын 13-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн заан С.Оргилбаатар
  • Их шөвөг - Аймгийн заан Э.Алтанбаяр, сумын заан Х.Жанболат

Төв 

  • Түрүү - Сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар (Төв аймгийн Дэлгэрхаан сум, тодорхойгүй)
  • Үзүүр - Аймгийн заан М.Тэгшбаяр
  • Их шөвөг - Аймгийн начин Х.Мягмарсүрэн, сумын начин Д.Дорж

Увс 99 жилийн ой

  • Түрүү - Аймгийн начин Дэмчигийн Урианхай (Увс аймгийн Зүүнговь сум, 1993 оны арванхоёрдугаар сарын 17-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан А.Баянмөнх
  • Их шөвөг - Аймгийн арслан Д.Цэнд-Аюуш, аймгийн начин Б.Алтангэрэл

Ховд

  • Түрүү - Аймгийн заан Болдын Даваадалай (Ховд аймгийн Манхан сум, 1995 оны тавдугаар сарын 27-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн начин Б.Базарсад
  • Их шөвөг - Сумын заан Г.Батзориг, О.Бямбацэрэн

Хөвсгөл 103 жилийн ой

  • Түрүү - Сумын заан Нэргүйн Дэмбэрэлцэрэн (Хөвсгөл аймгийн Галт сум, 1998 оны тавдугаар сарын 27-нд төрсөн)
  • Үзүүр - Аймгийн начин Г.Бат-Эрдэнэ
  • Их шөвөг - Аймгийн арслан М.Баасанжав, сумын заан Г.Өнөрбат

Хэнтий

  • Түрүү - Аймгийн начин Ариунбилэгийн Эрдэнэбаяр (Хэнтий аймгийн Норовлин сум, 2000 оны зургадугаар сарын 27-нд төрсөн)
  • Үзүүр - Сумын заан Э.Бадмаанямбуу
  • Их шөвөг - Сумын заан М.Од-Эрдэнэ, Н.Уугангэрэл