Уншиж байна ...

Энэ сарын 23-29-нийг дуустал нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 18- 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

зураг
 

Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.