Уншиж байна ...

ПАРИС 2024: Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараанд олимпын эрх авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Узбекистан улсад болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлснээр шар цамцны эзэн боллоо. Мөн олимпын эрхээ авч буй юм.

Б.Тэгшбаяр 37:44 минутад замаа дуусгасан. Түүний ард Узбекистаны Мураджан Халмуратов, Нидерландын Стивен Уильемсен нар оржээ. Харин С.Жамбалжамц тэргүүлэгчээс 46 секундээр хоцорсноор тавдугаарт жагссан аж.

Ийнхүү олимпын бөөн гараатай тэмцээнд С.Жамбалжамц, ганцаарчилсан гараатай тэмцээнд Б.Тэгшбаяр нар оролцох боллоо.

зураг
 

 

Эх сурвалж: Монголын Дугуйн Холбоо