Макс Групп нь их, дээд сургуулийн оюутнуудад орлого олонгоо сургуулийн дадлага хийх боломжтой “Mаx Internship-2024” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан ажлын байран дээр туршлага хуримтлуулах, ирээдүйн карьераа бүтээх, өөрийгөө хөгжүүлж, сорих сонирхолтой оюутан залуус та бүхнийг урьж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн байгууллагын соёл, үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн ур чадварыг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, суралцахаас гадна Макс Академийн “Хувь хүний хөгжлийн сургалт”-уудад хамрагдаж, зочин менторуудаас зөвлөгөө авч хэрэгжүүлэх зэргээр хоёр сарын турш үргэлжлэх юм.
Макс Группийн зүгээс тус хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнуудын идэвх оролцоо, хичээл зүтгэл дадлагын үр дүнг дүгнэж, урамшуулах ба сайн үнэлгээтэй оролцсон дадлагажигч оюутан болон багийг цалингаас гадна 500,000- 3,000,000 төгрөгөөр урамшуулах юм.
Хөтөлбөрт амжилттай оролцсон оюутнууд зохих шалгуурыг хангасан тохиолдолд үргэлжлүүлэн Макс Группийн компаниудад үндсэн ажлын байранд ажиллах боломжтой.
Гадаад болон дотоодын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуус та бүхэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ЭНД дарж бүртгүүлээрэй.
Хөтөлбөрийн бүртгэл: 2024.04.05-2024.04.26
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2024.04.29-2024.06.28
Холбоо барих:
Имэйл: hr@maxgroup.mn
Утасны дугаар: 89013155
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!