ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүн мөн өдөр хүүхэдтэй болсон ховор тохиолдол АНУ-д бүртгэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

1996 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр мэндэлсэн Диллон Гласс гэдэг эрэгтэй өнгөрсөн Пүрэв гарагийн өглөө АНУ-ын Айова мужийн нэг эмнэлэгт хүүтэй болжээ.

Эцэгтэйгээ адил хоёрдугаар сарын 29-ний өдөр төрсөн хүүд Арчер хэмээх нэр өгснийг эмнэлгийн захиргаа мэдээлсэн байна.

Дөрвөн жил тутамд нэг тохиодог энэ өдөр хүүхэд төрөх магадлал 1,461-аас нэг байдаг гэж үздэг.

Тэгвэл ийм өдөр аав, хүү хоёр төрөх тохиолдол бүр ховор юм.

Григорийн цаг тооллын дагуу дэлхий нарыг 365 хоногт нэг бүтэн тойрохдоо хоногийн дөрөвний нэгтэй тэнцэх хугацааг илүү зарцуулдаг.

Энэ илүүдэл хугацааг засварлахын тулд цаг тооны бичигт дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг бөгөөд ингэж нэмэгдсэн жилийг өндөр жил гэж нэрлэдэг юм. Англи хэлтэй орнуудад “leap year” (үсрэлтийн жил) гэж нэрлэдэг байна. Тиймээс эмнэлгийн захиргаа Арчер хүүд “Би амьдралд үсрэн орж байна” гэсэн бичиг, мэлхийн зураг бүхий хувцас бэлэглэжээ.

Өндөр жилийн илүү өдөр төрсөн хүмүүс өөрсдийн насыг дөрвөн жилд нэг удаа нэмэгддэг гэж хошигнох нь бий. Тухайлбал дээрх тохиолдолд Арчер хүү аавынхаа долоон насны төрсөн өдөр мэндэлсэн байна.

Мөн энэ өдөртэй холбоотой янз бүрийн ёс заншлууд байдаг. Тухайлбал ирландчууд энэ өдрийг эмэгтэйчүүд эрчүүдэд гэрлэх санал тавьдаг өдөр гэж үздэг гэнэ.

Арчер хүү мэндэлсэн төрөх эмнэлэг харьяалагддаг UnityPoint Health эрүүл мэндийн төв ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа, энэ амралтын өдрүүдэд гэртээ харихыг сошиал хуудсандаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.96] 2024/3/3
"7 настайдаа аав болжээ" гэсэн гарчиг байвал маржан л юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.212] 2024/3/3
Миний ах , эмэгтэй дүү, бид гурав нэг өдөр төрсөн. Ховор тохиолдол мөн биз дээ?
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.32] 2024/3/3
Mun. Mash hovor tohioldol.
1 | 0 Хариулах
IRGEN [66.181.187.145] 2024/3/3
IIM YM ZONDOOO
0 | 0 Хариулах
Зочин [172.58.88.80] 2024/3/3
Aav huu 2 4 jild 1 udaa tursun udruu temdeglehnee. Busad jiluuded 1honogin zoruutei
0 | 0 Хариулах
Зочин [104.28.102.80] 2024/3/3
Хөөрхөн юм бэ, 7 настай аавтай хаха
4 | 0 Хариулах
Зочин [166.194.136.53] 2024/3/3
Welcome to world
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.153] 2024/3/3
who cares?
0 | 6 Хариулах
Зочин [174.194.96.44] 2024/3/3
You don’t care! Just skip
4 | 0 Хариулах
Зочин [202.21.107.70] 2024/3/3
I strongly care about people who were born on leap year day and who have become parents to a leap year baby!
6 | 0 Хариулах