ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр өнөөдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-өөр дахин Ж.Ганбатыг томилохоор болсныг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Энэ хугацаанд олон улсын аудитын байгууллагын шалгалт оруулж, уулын болон санхүүгийн үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах юм байна.

Тус компанид анх 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг зургаан сарын хугацаанд БЭТ-өөр томилон ажиллуулсан. Харин энэ хугацаа нь өндөрлөх үеэр дахин зургаан сараар сунгасан нь энэ оны аравдугаар сарын 26-нд дууссан юм. Холбогдох хуулийн дагуу нэг сарын хугацааны дараа дахин БЭТ томилж буй нь энэ аж. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нэг жилийн хугацаанд тус байгууллага 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. 

Онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгасан шалтгаан нь

  • биржээр борлуулж байгааг тогтмолжуулах
  • засаглалын тогтвортой байдал, хараат бусаар ажиллах боломжийг бүрэн бүрдүүлэх зэрэг аж.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.182.103] 2023/11/30
Одоо зүгээр захирлыг нь томилоочээ
0 | 0 Хариулах
За да [59.153.115.55] 2023/11/29
БЭТ ээ сунгасан дээр дөө.. угаасаа 85% нь төрийн өмч биз дэ !!!
0 | 0 Хариулах