"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тус компани хоёр цанхиас нүүрс олборлолт хийдэг. Бүх компани зүүн цанхиас нүүрс авъя гэдэг. Баруун цанхи руу орох компани олддоггүй. Чанарын асуудалд анхаарч байгаа. Нөгөө талдаа лабораторийн асуудал тулгардаг.
Хувийн компанид лабораторийн ажлыг хариуцуулахаар худалдан авагч тал өөрсдийн лабораторитой байдаг. Тэгэхээр лабораторийн дүгнэлт зөрөөд байгаа. Энэ ажлыг хэрхэн цааш явуулах нь үнэхээр тулгамдсан асуудал болоод байна.
Манай гаалийн лаборатори БНХАУ-ын итгэмжлэлийг авсан. Бидний зүгээс тавьж буй шаардлагыг өндөрсгөж байгаа. Чанарын шаардлага хангахгүй байгаагаас өмнө нь авсан нүүрсээ буцаах тохиолдол гарч байсан" хэмээв.
Харин ногдол ашиг олгох тухайд "Засгийн газраас хамаарахгүйгээр компани өөрөө ногдол ашиг хуваарилах үгүйгээ шийд гэдэг зүйл яригдаж байгаа" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!