ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг URECA-ийн шийдэл дэлхийд тэргүүллээ

ikon.mn
2023 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн шийдлийг санал болгож буй “Ureca” компани “Energy Tech Challengers” олон улсын уралдааны шилдгээр шалгарлаа. Тус уралдаанд дэлхийн 25 орны 400 орчим компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шийдлээрээ өрсөлдсөн юм.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд эрчим хүчний технологиор дэлхий дахинаа тэргүүлдэг 60 гаруй компаниудын төлөөлөл багтаж, шалгаруулалт явуулснаас эхний шатанд таван ангилалд нийт 50 компани шалгарчээ. Эхний шатанд шилдгээр шалгарсан эдгээр компаниуд өөрсдийн шийдлээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн хамгийн томд тооцогдох “Energy Tech Summit”-ийн үеэр танилцуулснаас шилдэг таван компани тодорсны нэг нь монгол залуучуудын шийдэл юм.

Монгол залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг

зураг
 

“Energy Tech Summit”-ийн үеэр танилцуулсан 50 шийдлийн нэг “Ureca” нь монгол залуучуудын байгуулсан Сингапурт төвтэй уур амьсгалын технологийн гарааны компани юм. Тэд нүүрстөрөгчийн дүйцүүлэлтийн системийг (Carbon Offsetting) хүн бүрд хүртээмжтэй түгээх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний баталгаажуулалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, харилцагч талуудыг холбох зах зээлийг бий болгож байгаа юм.

Уг шийдэл нь “Energy Tech Challengers”-ийн “Карбон кредитийн зах зээлийг хэрэглэгчдэд ойртуулах” ангиллын шилдгээр шалгарсан юм. Энэ талаар уралдааны зохион байгуулагчид “Ureca нь технологийн шийдлийн тусламжтай ил тод, хүртээмжтэй нүүрстөрөгчийн дүйцүүлэлтийн шинэлэг платформыг бий болгож байна.” гэж онцолжээ.

зураг
 

Тус ангилалд өрсөлдсөн компаниуд:

зураг
 

Ташрамд дурдахад, “Ureca”-ийн хэрэгжүүлдэг олон төсөл НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж, нүүрстөрөгчийн хэмжээг багасгахад хувь нэмрээ оруулсаар байна. Тэдний хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, Google, Amazon компаниудтай хамтран ажиллаж байна.


URECA-ийн тухай:

зураг
 

URECA Pte. Ltd. нь Сингапурт төвтэй Монголд үйл ажиллагаа явуулж буй уур амьсгалын технологийн гарааны компани бөгөөд нүүрстөрөгчийн дүйцүүлэлтийн системийг (Carbon Offsetting) хүн бүрд хүртээмжтэй болгох зорилготой.

URECA дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • REC (Renewable Energy Certification/Сэргээгдэх эрчим хүчний сертификатжуулалт)
  • Enterprise Solution (Аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зөвлөх үйлчилгээ)
  • Carbon Credit Marketplace (Төсөл хэрэгжүүлэгч болон карбон кредит худалдан авагчдыг холбох гүүр – карбон кредитэд хөрөнгө оруулах боломж) зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Маличууд жаргалтай амьдарч байгаа юу?! [79.116.111.89] 2023/6/29
Новшийн бузар ажлаа зогсоо та нар 😡
0 | 0 Хариулах
Маличууд жаргалтай амьдарч байгаа юу?! [79.116.111.89] 2023/6/29
Тогтвортой хөгжлийн зорилт гэдэг нь хуйвалданы онол гэгч чинь шүү дээ 😈Уур амьсгалын өөрчлөлт бол зүгээр нэг байдаг л байгалийн процесс болхоос өөрчлөгддөггүй байхад нь хүмүүсийн буруугаас болоод өөрчлөлт ороод байгаа юм биш.худлаа хүмүүсийг айлгаж байгаад хянах системрүү шилжиж оруулах зорилготой хийгдэж байгаа ёрын бузар булай ажил юм
0 | 0 Хариулах
Зочин [185.17.14.116] 2023/6/29
Мангарууд аа, уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй учир нь нар энергиэ алдаж байгаа. Тиймээс гадаадынхны нохой болж Монголын экспортын бүтээгдэхүүнийг буюу нүүрсийг битгий муулж бай!
1 | 1 Хариулах